
УИХ-ын 28 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Н.Учрал, П.Анужин нар намрын чуулган эхлэхээс өмнө иргэд сонгогчидтойгоо уулзаж, санаа бодлыг нь сонсох уулзалтуудыг зохион байгуулж байна.
Уулзалтын эхэнд Сонгинохайрхан дүүргийн 19, 23, 27, 39 дүгээр хороодын иргэдтэй хийх уулзаж, үдээс хойш 15:00 цагаас 151 дүгээр сургууль дээр 7, 40, 42, 9, 25 дугаар хорооны иргэдтэйгээ уулзахаар төлөвлөөд байгаа аж.
Дээрх уулзалтууд маргааш, нөгөөдөр амралтын өдрүүдэд үргэлжлэх юм.