
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ЕБС-ийн үдийн цай хөтөлбөрт хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 275 төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд шалгалтад хамрагдахаас 237 буюу 77 хувийг хамруулжээ. Нийслэлийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 138 сургууль, төрийн бус өмчийн 99 сургууль, нийт 275 сургуулийн 1-5 дугаар ангийн 170.000 орчим сурагч үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байна.
Шалгалтаар:
Тухайлбал:
Нийт цайны газруудын 67 буюу 28.2 хувь нь Хүүхдийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийн өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагаар хуульд заасан шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй. Тухайлбал:
Хүнс түүхий эдийг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, гэрээт байгууллагаар тээвэрлэдэггүй 90 буюу 37.9 хувь байна. Тухайлбал:
Хүнс хадгалах нөхцөл хангалтгүй, хүнсний агуулахгүй, хүнс хадгалах зориулалтын сав хэрэгсэлгүй, хөргөгч, хөргүүр дутагдалтай зөрчил мөн илэрчээ. Тухайлбал:
Шалгалтад хамрагдсан сургуулиудын 50 буюу 21.9 хувь нь Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй, бүртгэл хөтөлдөөгүй байна. Тухайлбал:
Сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын хоол, хүнсний чанар аюулгүй байдалд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус “Хяналтын зөвлөл”-ийн үйл ажиллагаа хангалттгүй байна. Тухайлбал: Чингэлтэй дүүргийн 5, 39, Тусгал сургууль, Сүхбаатар дүүргийн Күнз, Гэгээ, Сэлбэ сургууль
Шалгалтанд хамрагдсан сургуулиудын 66 буюу 27.8 хувьд нь дотоод орчин, гал тогоо болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь БСШУЯ, ЭМС-ын хамтарсан 2018 оны А/448, А/268 дугаар тушаалын хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал:
МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, Баянгол дүүргийн 93, 20 дугаар сургууль Хоол үйлдвэрлэлийн өрөөний агааржуулалтын систем хэвийн ажиллагаагүй Баянгол дүүргийн 93, Жишиг эрдэм Үдийн цайнд өгч буй хоолны илчлэг нь МХЕГ-ын даргын 2017 оны А/179 дүгээр тушаалаар баталсан “Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн 6 дугаар бүлгийн 6.15 дахь заалтыг зөрчсөн байна. Тухайлбал:
Шалгалтад хамрагдсан хоол үйлдвэрлэлийн газруудын 85 буюу 35.7 нь технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй, хоол үйлдвэрлэлийн өрөө, тасалгаа эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Тухайлбал:
Хоолны жор, технологийн картад орц, илчлэг, шим тэжээллэг чанар, боловсруулах технологи ажиллагааг бүрэн тусгасаагүй, мөрдөж ажилладаггүй 8 буюу 25 хувь нь. Тухайлбал:
Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам батлуулан мөрдөж ажилладагггүй, дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй 13 буюу 33 хувь нь. Тухайлбал:
Шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу авсан арга хэмжээ: 2020-2021 онд хийгдсэн төлөвлөгөөт шалгалтын явцад цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг \шалгах арчдас 450, усны шинжилгээ 75, хоолны илчлэг тодорхойлох шинжилгээ 25, ариутгалын бодис 10, хүнсний бүтээгдэхүүний дээж 30 –ийг авч Хүнсний байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторит шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргаж ажилласан. Акт нийт 3, албан шаардлага 45 , дүгнэлт 100-ийг үйлдэж, зөрчилтэй ажиллаж байсан 35 иргэн, аж ахуйн нэгжид 15.500.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.