© Amlalt.mn. 2011-2020
Улаанбаатар

44 байршилд 46,4 га газрыг дуудлагаар худалдана

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг энэ сарын 21-ний өдөр дахин зохион байгуулагдана. Нийт 44 байршлын 46.4 га газрыг дуудлага худалдаанд оруулж, 2.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцоолж байгааг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. Энэхүү дуудлага худалдаа нь газрын биржийн цахим системээр зохион байгуулагдах юм байна.

Өнөөдрийг хүртэл зохион байгуулагдсан нийт дуудлага худалдаагаар 632.9 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлээд байгаагаас  Сонгинохайрхан дүүрэгт байрлах газрыг 125.4 сая төгрөгөөр худалдаалсан нь хамгийн өндөр дүн болжээ. Мөн 2021 онд дуудлага худалдаанд орох байршлуудын саналыг хүлээн авч эхэлсэн гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Yekey.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..