© Amlalt.mn. 2011-2020

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Сүхбаатар аймагт гарсан хүн амины хэрэгт холбогджээ

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт энэ сарын 07-ны өдөр хүн амины ноцтой хэрэг гарсныг тус аймгийн удирдлагууд ихэд нууцалж байна. Нутгийн малчдын ярьж буйгаар энэ өдөр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарын гишүүд тус сумын иргэдтэй уулзаж архи, бугуйн цаг бэлэглэсэн байна.

Гэтэл энэ архийг уусан 5 дугаар багийн малчин гэр бүлийн хоёрын 41 настай эхнэр М нь нас баржээ. Гэрчүүдийн мэдүүлж буйгаар талийгчийг мотоциклоос унасан хэмээн ярьж байгаа бол цагдаагийн хэлтсийнхэн гэр бүлийн маргаан хэмээн үзэж 50 настай нөхөр Г-г саатуулан баривчилжээ. 

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж буй энэ үед УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах нэрийдлээр орон нутгийн сонгуулиудад оролцож яваа. Тэдний нэг Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Батсуурь АН-аас нэр дэвшигчдээ дэмжиж нутагтаа ажиллаж байхдаа ийнхүү хүн амины хэрэгт холбогдсоныг нутгийн иргэд нэр устай нь, бэлэглэсэн архитай нь гэрчилж эхлээд байна. Сонгуулийн үеэр сонгогчдод бэлэг тараах нь хуулиар хориотой. Санал худалдаж авах гэсэн зүйл ангитай. Гэтэл УИХ-ын гишүүд архи, цаг тарааж улмаар хүн амины хэрэгт нэр холбогдоод байгаа нь эрхэм гишүүд болон түүнтэй хамт байсан нэр бүхий нэр дэвшигчдийн нэрийг татах үндэслэл болж байгаа бололтой. Сүхбаатар аймгийн удирдлага, аймгийн цагдаа хэргийг хэр шударгаар шийдэж, буруутанд ямар арга хэмжээ авахыг нутгийн иргэд анхааралтай хүлээж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Yekey.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..