© Amlalt.mn. 2011-2020
Эрүүл мэнд

Монгол Улс дахь коронавирусийн халдварын 200 нь ОХУ-аас зөөвөрлөгдөн иржээ

Монгол Улсад коронавирусийн халдварын нийт 318 тохиолдол бүртгэгдсэн. Үүний дийлэнх нь буюу 200 нь ОХУ-аас зөөвөрлөгдөн иржээ. 

Энэ оны нэгдүгээр сарын 8-наас 10 дугаар сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 26.950 хүн тандалт судалгаа явуулж, давхардсан тоогоор 74 мянган хүнд шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд бусад улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн 316 тохиолдлыг илрүүлсэн. Үүний 310 хүнийг эдгээсэн бол 6 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. 

Батлагдсан тохиолдлын хувьд: 

  • ОХУ-200 
  • Афганистан-55
  • Казахстан-18
  • АНУ-9
  • Их Британи-7 
  • Беларусь-5
  • Швед-5 
  • Өмнөд Солонгос-4 
  • Франц-3 
  • Чехословак-2
  • Тайланд-2
  • Токио-2
  • Итали, Бельги, Швейцар, Бангладеш, Польш, Танзани улсаас тус бүр 1 тохиолдол илэрсэн. 

Үүнээс Алтанбулагийн боомтоор 106, тусгай үүргийн онгоцоор 193, ТИР машины жолооч нараас 19 тохиолдол тус тус зөөвөрлөгдсөн байна. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Yekey.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..