© Amlalt.mn. 2011-2020
Улс төр

Х.Нямбаатар МАХН-ын дарга Н.Энхбаярыг мэтгэлцээнд дуудлаа

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзалт хийлээ. Тэрбээр уулзалтын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаярыг мэтгэлцээнд дуудлаа. Энэ талаараа Х.Нямбаатар “Миний бие Хуульзүй дотоод хэргийн сайдын хувиар биш нийслэлийн МАН-ын дэд даргын хувиар иргэд та бүгдтэй уулзаж байна. 

Их хурал Засгийн газрын шийдвэр дүүрэг орон нутгийн төрийн байгууллагуудаар дамжиж хэрэгждэг. Хэрэв тухайн дүүргийн удирдлагууд өөр намын төлөөлөл байвал ажил явдаггүй. Өнгөрсөн дөрвөн жил Баянзүрх дүүрэг ямар байсан, тэр түүх давтагдана. Өнгөрсөн сонгуулиар Пүрэвдаваа нарын хүмүүс орон ялагдчихаад Ц.Элбэгдоржийн шударга бус хонгилын шүүхээр явсаар Баянзүрхчүүдийг Засаг даргагүй болгож, дөрвөн жилийг үдсэн. Ц.Элбэгдорж гэдэг хүний урт гар, шунал энэ дүүрэгт байсаар л байна. 

Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс “Титэм үг” бичээд явж байвал хүмүүс хүндэлнэ. Гэтэл эргээд л улстөрдөө хутгалдаад зарим нь бүр залилангийн гэмт хэрэг үйлдэж байна. Н.Энхбаяр гэхэд л одоо болтол хүн болгонд байр өгнө гээд ярьж байна. 

 Намайг 14 настай хүүхэд байхад Соёлын яамны сайд байсан. 1997-2000 онд МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга байсан. 2000 онд Ерөнхий сайд, 2004 онд УИХ-ын дарга, 2005 онд Ерөнхийлөгч болсон. Энэ хүн тэр үедээ иргэдээ байранд оруулчих нь яасан юм бол. 

Энэ ташрамд МАХН-ын дарга Н.Энхбаярыг мэтгэлцээнд дуудаж байна. Та ямар мөнгөөр байр авч өгөх гэж байгаа юм бэ. Иргэдээ байртай болгохын тулд эхлээд улс орныхоо эдийн засгийг хөдөлгөх ёстой, инженерийн шугам сүлжээ татах ёстой. Гэтэл МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан мөнгө хэвлэж, иргэдээ байртай болгон гэж байна билээ. Энэ бол залилангийн гэмт хэрэг” гэв.  

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Yekey.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..