© Amlalt.mn. 2011-2020
Дэлхийд

Ким Кардашиан Арменид 1 сая доллар хандивлаж буйгаа хэллээ

Телевизийн од, армени-америк гаралтай Ким Кардашиан Уэст Арменийн санд 1 сая доллар хандивлаж байгаагаа Инстаграмд тавьсан бичлэгээрээ дамжуулан хэлсэн байна. Тэрбээр мөн дагагчдаа энэхүү хандивт нэгдэж, хамгийн амжилттай хандивын үйл ажиллагаа болгохыг уриалжээ.

39 настай телевизийн од Ким Кардашиан аавынхаа талаас армени гаралтай юм байна. Тэрбээр Армени болон Арцахт болж буй мөргөлдөөний талаар олон хүнтэй ярилцсан тухайгаа хэлээд энэ хямралыг цаашид огтхон ч үргэлжлүүлж болохгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Ким "Биднийг зааглаж буй энэ орон зайнаас үл хамааран бид хилээр хязгаарлагдахгүй гэдгийг, мөн бүгд хамтдаа энэ дэлхийн нэг л армян үндэстэн гэдгийг санаасай гэж хүсэж байна" гэжээ. Хүмүүс заавал их хэмжээний мөнгө хандивлах албагүй бөгөөд нэг доллар хандивласан ч, зүгээр л бусдад түгээсэн ч энэ нь хандивын үйл ажиллагаанд жаахан ч атугай тус нэмэр болох юм гэдгийг онцолсон байна. 

Түүний энэ үйлдлийг  дагагчид нь өндрөөр үнэлжээ. Бичлэгнийх нь доор түүнийг маш зөв алхам хийлээ хэмээн урмын үгстэй сэтгэгдэл бичицгээсэн байна. 

Хандивын мөнгийг дайны халуун цэгт байгаа хүмүүст хоол хүнс, орон байр, эм бэлдмэл зэрэг хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулагдах гэнэ. 

Эргэн сануулахад, аравдугаар сарын 10-ны өдөр Уулын Карабахт Армени, Азербайжаны тал харилцан гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Гэвч өнгөрсөн шөнө Азербайжаны хоёр дахь том хот болох Гянжад буудалцсаны улмаас есөн хүн амиа алджээ. 

Эх сурвалж: Инстаграм, Fox 11

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Yekey.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..