© Amlalt.mn. 2011-2020
Нийгэм

Уянга суманд 56.1 гай талбайг нөхөн сэргээв

Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын нөхөн сэргээлтийг хүлээж авах Ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Уянга суманд энэ сарын 09-ний өдөр ажиллав. Ажлын хэсэгт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онги-Таац голын сав газрын захиргаа, Уянга сумын ИТХ, ЗДТГ-ын холбогдох албан тушаалтан, улсын байцаагчид багтжээ.

Ажлын хэсгийнхэн Уянга суманд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Аум Алт” ХХК, “Баярс гоулд” ХХК, “Буд Ундрам” ХХК, “Өгөөмөр Өргөө” ХХК-ууд энэ онд биологийн нөхөн сэргээлт 14.5 га, техникийн нөхөн сэргээлт 41.6 га талбайд тус тус хийснийг газар дээр нь хэмжилт хийж хүлээн авлаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Yekey.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..