
“Токио-Улаанбаатар” чиглэлийн тусгай үүргийн нислэгээр энэ сарын 10-ны өдөр 259 иргэн эх орондоо буцжээ. Тодруулбал эх орондоо буцах хүсэлт гарган Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд бүртгүүлээд буй 752 иргэнээс 259 иргэн 10-ны өдрийн “Токио-Улаанбаатар” чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцсан байна.
Энэ удаагийн нислэгээр бага насны хүүхэдтэй 30, жирэмсэн 15, өндөр настан 2, эрүүл мэндийн шалтгаантай 9, богино хугацааны визтэй болон ар гэрийн гачигдалтай 37, санхүүгийн бололцоогүй 32, оюутан 19, дадлагажигч 56, бусад 59 иргэн тус тус Япон руу явжээ.