
Шадар сайд Я.Содбаатар хилийн хязгаарлалтыг цаашид үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байгаагаа өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ хэллээ.
Улсын онцгой комиссын даргын хувьд энэхүү саналаа Засгийн газарт оруулах бөгөөд эцсийн шийдвэрийг Засгийн газраас гаргах юм.
Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг аравдугаар сарын 31-нийг дуустал сунгасан.