
Монгол Улсын хэмжээнд хийсэн коронавирус илрүүлэх шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2020.10.12-13-н буюу сүүлийн 2 хоногт ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 1352 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1350 хүнд коронавирус илрээгүй байна. Харин 2 хүнд халдвар илэрлээ.
Энэ нь 2020.10.10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй нарын шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд 2020.10.10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 4 хүнээс коронавирус илэрлээ.
Бусад шинжилгээний хувьд
ОХУ-ын иргэн ТИР машины жолооч эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжсэн. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 320 боллоо. Үүнээс 311 эдгэрсэн. Бүх ажиглалтад танадалт дууссан 297 хүн байна. Гэрийн ажиглалтад 4 хүн байна. Сувилалд 10 хүн байна.
ХӨСҮТ-д 9 хүн эмчлүүлж байна. Тэдний 7 хүний биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна" гэлээ.