© Amlalt.mn. 2011-2020
Улс төр

Орон нутгийн сонгуулийн дүнг СЕХ-ны албан ёсны сайтад мэдээлнэ

Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын  талаар мэдээлэл хийсэн. Энэ удаагийн сонгуулийн дүнг дэлгэцээр харуулах боломжгүй байна.  Учир нь 8000 мандатын төлөө 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа тул энэ бүх хувилбарыг дэлгэцээр харуулах боломжгүй гэв. Харин сонгуулийн дүнг СЕХ-ны албан ёсны сайтад мэдээлэх юм. 

СЕХ-ны ажлын албаны дарга Н.Баяндүүрэн: -Аймаг нийслэл, сум дүүргийн сонгууль 16.5 тэрбум төгрөгт багтаж явагдана. Санал тоолох төхөөрөмжийн найдвартай байдлын асуудлаар зарим нэг нам эвслээс гомдол ирүүлсэн.   Санал тоолох төхөөрөмж найдвартай, хакердах ямар ч боломжгүй. 

Зөөврийн саналын хайрцгаар дөрвөн субъектийн саналыг авна. Сэлэнгэ аймагт хугацаат цэргийн албан хаагчдаас санал авах гэж байна гэсэн гомдол ирсэн. Бид үүнийг шалгаад шийдвэрлэсэн гэсэн мэдээлэл өглөө. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Yekey.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..