© Amlalt.mn. 2011-2020
Улс төр

Танилц: Сонгогч таны САНАЛАА ӨГӨХ БАЙРНЫ НЭР, БАЙРШИЛ

Орон нутгийн сонгуулийн санал хураалт маргааш 2020 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 07.00 цагаас эхэлнэ. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд есөн нам, нэг эвслээс болон бие даан нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдож, иргэд сонгогчдоо төлөөлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах юм.

Үүнтэй холбоотойгоор сонгогч бүр өөрийн харьяаллын дагуу хэсгийн хороодод хуваагдсан, түүний дагуу саналаа өгнө. Нийслэлийн сонгогчид нийслэлийн есөн дүүрэгт 453 хэсгийн хороонд саналаа өгөх юм.

Та харьяа хэсгийн хорооны санал өгөх байрыг харахыг хүсвэл ЭНД дарж нэвтрээд, регистрийн дугаараа кирилл үсгээр оруулан харна уу.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Yekey.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..