
ИТХ-ийн сонгуулийн 12-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт МАХН, АН, Шинэ намын эвслээс нэр дэвшиж байгаа Мижидийн Тулга мөнгө тарааж байгаад баригдсан талаархи мэдээлэл сошиал орчинд цацагдаад байна.
М.Тулга нь сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор хүн бүрт 100 мянган төгрөг мөнгө тарааж байсан бөгөөд нийтдээ 25 гаруй сая төгрөгийг цагдаа нар хураажээ. Өмнө нь М.Тулга иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор сонгогчдыг дайлж цайлсан гэдэг гомдол мөн цагдаад ирж байсан юм байна.
Сонгуулийн хуулийн тухай хуулинд иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө, эд зүйл тараасан нь илэрсэн бол хуулийн дагуу арга хэмжээ авч нэрийг нь татах заалттай. Энэ дагуу нэрийг СХД-гийн 12-р тойрогт АН-аас нэр дэвшигч М.Тулгын нэрийг татах эсэх нь удахгүй тодорхой болох нь.