
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу 1-р сарын 10-ны өдөр 14216 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатарт 13 хүнээс вирус илэрсэн байна. Тэдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээгээр илэрчээ.
Тодруулбал, Тэнүүн-Огоо компанийн батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн, Мөнххада компани болон Ачтан эмнэлгийн ойрын хавьтлууд байна.
Ингэснээр Улаанбаатарт бүртгэгдсэн нийт халдварын тоо 616 боллоо. Монгол Улсад бүртгэгдсэн кластер өвчлөлөөр 942, нийт халдварын тоо 1442 болж 896 хүн (62.1%) эдгэрчээ.