​​​​​​​Жалгын улс төрийн ухнуудаар Монголыг дандаа зайдагнуулж болохгүй
Огноо
Унших
2 минут 55 секунд
​​​​​​​Жалгын улс төрийн ухнуудаар Монголыг дандаа зайдагнуулж болохгүй
Нийтлэсэн огноо:

​​​​​​​Жалгын улс төрийн ухнуудаар Монголыг дандаа зайдагнуулж болохгүй

Монголын наадмын түрүү бөхчүүд допингийн асуудлаас болж үргэлж унаж байна. Нэр төр нь, уламжлал, соёл нь унаж байна. Энэ хэрээр маш олон зүйлийн утга учрыг алдагдуулж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь зарлигдан аварга, арслан олгоод байгаа улс, нийт монголчуудаараа үзэж хүндлээд, уухайлан дэмжсэн бөхчүүд Н.Батсуурь, Э.Оюунболд, М.Бадарч гээд л ингээд унацгаагаад байх юм.Энэ бол маш утгагүй хэрэг юм.

УИХ-ын гишүүн явсан, дархан аварга Агваансамдангийн Сүхбат “Бөх бол төр” гэсэн байх аа. Шударга туйл Ц.Нямдорж гуай “байх аа...” гэж байгаад л ярьдаг даа.

Түүн лүгээ А.Сүхбат “Бөх бол төр” гэсэн байх аа, монголчуудаа. Бөх бол төр нь үнэн юм бол төр допингтой байна.

Бөхийн амжилт, үзүүлэлт төрөө илэрхийлдэг гэж хуучны үг хандлага ч байдаг. Энэ үүднээс үзвэл, үнэхээр манай төр допингожсон. Тойргоо өдөр шөнөгүй тордон, хүмүүсийг эрх ашиг, бэлэг сэлтээр угжин тордогсод бол допингтой сонгогчдыг агуулж тойглож байгаа явдал.

Өнөөдрийн Монголын төрд байгаа олигархажсан, өдөр бүр хулгайн эрх ашгаар шүүмжлүүлж байгаа сайдууд бол ерөөсөө энэ л юм. Ж. Ганбаатар, Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ гээд л.

Хувь, хувьсгалын хөрөнгөөр л тойргоо тордоцгоогоод байна. Дөрөв тав сонгогдоцгоочихсон. Сонгууль дөхүүлээд л хуулиар, жижиг мажариторийн булангаар буюу тэрүүхэн хэдэн сумыг “хахуулдан”, эхнэр хүүхдийг нь, хонь хотыг нь бөөцийлөөд л гараад ирцгээдэг.

Төрд гарч ирээд тойргоо усалсанаа улсын мөнгөөр нөхнөө гээд хийхгүй бүхнийг хийгээд явдаг. Одоо ирэх сонгуулийг яг энэ загвараар хийх гэж байна. Хараад л байгаарай, Ховд, Увс, Хэнтий, Хан-Уул, Дорнод, Хөвсгөл, Баянголын тойргуудыг. Улаандаа гарцгаасан нөхөд бий.

Тийм учраас л манай сайт гурав, түүнээс дээш УИХ-д байгсдыг одоо болио, болиулъё оо гээд бичээд байгаа юм. Сонгогчид өөрсдийгөө хүндэтгэх хэрэгтэй. Бөх бол төр гэдэг шиг , “допингтой” сонгогчид бол төр болчихлоо шүү дээ.

Ингэж огт болохгүй. Том эрх ашгаа харж улсаа бодохын оронд жалгын улс төрийн ухнуудаар Монголыг дандаа зайдагнуулж болохгүй. Тийм “ухнууд” Монголыг хөгжүүлсэнгүй. Үнэн энэ.

Б.БАЯР

Амлалт.мн

Цалин дээрээ нэмэлт урамшуулал авах багш нарын тоо 2022 онд 41.94 хувь байсан 2023 онд 51.71 хувь болж өсжээ
Цалин дээрээ нэмэлт урамшуулал авах багш нарын тоо 2022 онд 41.94 хувь байсан 2023 онд 51.71 хувь болж өсжээ
 
2024 оны 01 сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины татвар хоёр дахин нэмэгдэх үү?
2024 оны 01 сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины татвар хоёр дахин нэмэгдэх үү?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!