МАН, МҮЭ-ийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Огноо
Унших
5 минут 53 секунд
МАН, МҮЭ-ийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Нийтлэсэн огноо:

МАН, МҮЭ-ийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийгмийн түншлэлийн хүрээнд “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг боловсруулж, хамтран ажиллах саналаа УИХ-ын сонгуульд оролцож байгаа намуудад хүргүүлсэн билээ. Энэ дагуу өнөөдөр /2024.06.10/ Монгол Ардын Намаас МҮЭ-ийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны санамж бичгийг Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар гарын үсэг зурж, баталгаажуулсан бөгөөд МҮЭ-ийн холбооны салбар холбоодын төлөөлөл оролцож, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, МҮЭ-ийн холбооны Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд баримтлах зарчим, хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлсон юм.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үед миний бие МҮЭ-ийн төлөөлөлтэй уулзах үеэрээ “Үйлдвэрчний эвлэлийн дуу хоолойг аль нэг улс төрч бүрэн ойлгож чадахгүй. Харин ҮЭ-ийн төлөөлөл хууль тогтоох байгууллагад байж үзэл санаагаа хэрэгжүүлэх боломжтой” гэж хэлж байсан. Би хэлсэн амандаа хүрсэн. Өнөөдөр бол шинэ 30 жилийн эхний өдөр.

Парламентад салбар салбарын дуу хоолой, үзэл санааны тээгч болсон төлөөллүүд орох боломжтой болж байгаа. Мэдээж үүнд дасахад улс төрийн намуудад цаг хугацаа хэрэгтэй. Нийгэмд ч цаг хугацаа хэрэгтэй.

Энэ тогтолцоо хэрэгжиж эхэлж байгаа эхний гэрч болсон ҮЭ-ийнхэнтэйгээ уулзаж байгаадаа би баяртай байна. МҮЭ-ийн дуу хоолойг парламентад хэн ч орлож чадахгүй. Хэн нэгэн хүн үйлдвэрчний эвлэлтэй ойрхон байлаа гээд орлож чадахгүй. Би оюутан байхаасаа ҮЭ-ийн танхимд олон удаа ирж, та бүхний хөдөлмөрийн эрх зүйн талаар, хөдөлмөр шударга байх тухай, ажил олгогчдын алдааны талаар, төр зөвхөн өөрийгөө илүүд тавьсан эрх зүйн тогтолцооны тухай, төрийн хууль тогтоомжийн чиг үүрэг болон үзэл санаа төрд эрх олгохоос эхэлдэг тухай зэрэг олон зүйлийг сонсож, ойлгож байсан.

МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай би зөрчилдөж танилцаж байлаа. Ардчилсан нийгмийн хамгийн гайхалтай зүйл нь үзэл бодлын ялгаатай байдал. Өнөөдрийн МАН-ын жагсаалтаар нэр дэвшүүлж байгаа жишиг ирээдүйд ч бас үргэлжлээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсч байна. Цаашдаа дандаа улс төрчдөөс парламент бүрдэх биш, нутагтаа нэр хүндтэй хүн гардаг биш, хууль тогтоох байгууллагыг зөвхөн мөнгөтэй хүмүүс бүрдүүлдэг биш, парламентын танхимд хуулийн хулгай хийдэг биш харин парламент бол ард түмний төлөөллийн нийлбэр, парламент бол үзэл санааны төлөөллийн нийлбэр, парламент бол ард түмний индэр байх агуулгыг хамтдаа авч гарч чадна.

Энэ реформ бол аль нэг нийгмийн төлөөллийг намын эрх ашгийн үзэл санаанд үнэнч байгаарай гэдэг тулгалт биш. Харин улс төрийн намууд өөрчлөгдөж, нийгмийн дуу хоолой хүчтэй байж, улс төрчид өөрсдөдөө дүгнэлт хийх цаг хугацааны эхлэл юм. Энэ ч агуулгаараа манай Үйлдвэрчний эвлэлийн хамт олон хүсч мөрөөдөж байсан эрх зүйн реформоо өөрсдөө хийгээрэй. Үүнд би хамт байх болно” хэмээн үг хэлсэн юм.

Мөн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Монгол Ардын Намын дарга Монгол Улсын Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийгээд хамгийн түрүүнд Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж байгаад баярлалаа” хэмээгээд “МҮЭ-ийн холбооны саналыг мөрийн хөтөлбөртөө тусгаж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд үр ашигтай хамтран ажиллахад баримтлах зарчим байгууллаа.

Монгол Улсын ууган улс төрийн хүчин, үзэл санааны хувьд хамгийн ойр “социал демократ” үзэл баримтлалтай, ҮЭ-ийн байгууллагыг цаг ямагт дэмжиж ирсэн МАН улс төрийн манлайлал үзүүлж, Үндсэн хуулийн үзэл санааг бодитоор хэрэгжүүлж, ард түмнээ алгандаа багтаан нийгмийн захиалгын хүлээлтийг хүндэтгэн үзэж, тэргүүн ээлжинд эрх ямба, дарааллыг хойш нь тавьж, Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ өөрөөсөө эхлэн үлгэр дуурайл үзүүлж ҮЭ-ийн мянга мянган гишүүдийн дуу хоолойг хүлээн авч төрийн хууль тогтоох эрхийг миний биеэр дамжуулан жагсаалтын долоодугаарт тавьж нэр дэвшүүлсэн нь УИХ-ын сонгуулийн түүхэнд нэн шинэ үзэгдэл бөгөөд ард түмэн, нийгмийн бүлгээ хүндэтгэсэн явдал гэж талархан хүлээн авч байна.

Эгэл жирийн малчин, ажилчны хүүхэд, хөдөлмөрчин түмний төлөө хоёргүй сэтгэлээр 20 гаруй жил зүтгэсэн миний биеийг итгэл хүлээлгэн түмнээ төлөөлж төр барилцах итгэл хүлээлгэж байгаад МҮЭ-ийн холбооныхоо Ерөнхий зөвлөл, олон мянган гишүүдийнхээ өмнөөс баярлалаа” хэмээсэн юм.

Л.Оюун-Эрдэнэ: Бодлого ярьж өрсөлдөхийг бусад улс төрийн намууддаа уриалж байна
Л.Оюун-Эрдэнэ: Бодлого ярьж өрсөлдөхийг бусад улс төрийн намууддаа уриалж байна
 
Нийгмийн дуудлага!
Нийгмийн дуудлага!
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Нийгмийн дуудлага!

Нийгмийн дуудлага!

ЖДҮХС, БЗС, Хөгжлийн банк, нүүрсний хулгайтай нэр холбогдогсдоос  улалзтал асуу

ЖДҮХС, БЗС, Хөгжлийн банк, нүүрсний хулгайтай нэр холбогдогсдоос улалзтал асуу

Улаанбаатар-Прага чиглэлд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэхээр боллоо

Улаанбаатар-Прага чиглэлд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэхээр боллоо

Хэнтий аймгаас Норовлин сум чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замыг энэ онд ашиглалтад оруулна

Хэнтий аймгаас Норовлин сум чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замыг энэ онд ашиглалтад оруулна

Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр барина

Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр барина

Иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэллээ

Иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэллээ

Ардчилсан намынхан говийг устай болгохын төлөө ажиллана

Ардчилсан намынхан говийг устай болгохын төлөө ажиллана

Эх хүүхдийн ягаан дэвтэр цахимжлаа

Эх хүүхдийн ягаан дэвтэр цахимжлаа

АН:Иргэдэд мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлсэн ноцтой хэргийг яаралтай шалгах хэрэгтэй

АН:Иргэдэд мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлсэн ноцтой хэргийг яаралтай шалгах хэрэгтэй

Ж.Батсуурь, Н.Ганибал нарын Сүхбаатар дахь сүлжээ #1: Нэг төгсөлт, гэр бүлээр дамжсан газар, тендер, үл хөдлөхүүд

Ж.Батсуурь, Н.Ганибал нарын Сүхбаатар дахь сүлжээ #1: Нэг төгсөлт, гэр бүлээр дамжсан газар, тендер, үл хөдлөхүүд

Ж.Батсуурь, Н.Ганибал нарын Сүхбаатар дахь сүлжээ #2: Г.Чинтөмөрийн барьсан зочид буудал, орон сууцанд холбогдох “мөнгө угаалт”

Ж.Батсуурь, Н.Ганибал нарын Сүхбаатар дахь сүлжээ #2: Г.Чинтөмөрийн барьсан зочид буудал, орон сууцанд холбогдох “мөнгө угаалт”

Баянгол дүүргийн иргэд цахим ур чадварын сургалтад хамрагдав

Баянгол дүүргийн иргэд цахим ур чадварын сургалтад хамрагдав

Метро барих зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Dohwa Engineering” компани үзүүлнэ

Метро барих зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Dohwa Engineering” компани үзүүлнэ

Иргэний нийгмийн байгууллагуудад цахим ур чадварын сургалтад хамрагдав

Иргэний нийгмийн байгууллагуудад цахим ур чадварын сургалтад хамрагдав

Х.Нямбаатар: “Фүлхэм” клубийн баг тамирчид болон тэдний дэмжигчдээр дамжуулан аялал жуулчлал, үндэсний өв соёлоо  дэлхий дахинд сурталчлах таатай боломж бүрдэж байна

Х.Нямбаатар: “Фүлхэм” клубийн баг тамирчид болон тэдний дэмжигчдээр дамжуулан аялал жуулчлал, үндэсний өв соёлоо дэлхий дахинд сурталчлах таатай боломж бүрдэж байна

Зүүн бүсэд МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа Чингис хотоос эхлүүллээ

Зүүн бүсэд МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа Чингис хотоос эхлүүллээ

Шинжлэх Ухааны академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Шинжлэх Ухааны академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Өвсөнд зүү эрэхийн үлгэрээр шилж , шигшиж, сонгоорой, Монголын ард түмээн!

Өвсөнд зүү эрэхийн үлгэрээр шилж , шигшиж, сонгоорой, Монголын ард түмээн!

Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн тохируулгыг хийж дуусав

Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн тохируулгыг хийж дуусав

МАН, МҮЭ-ийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

МАН, МҮЭ-ийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Л.Оюун-Эрдэнэ: Бодлого ярьж өрсөлдөхийг бусад улс төрийн намууддаа уриалж байна

Л.Оюун-Эрдэнэ: Бодлого ярьж өрсөлдөхийг бусад улс төрийн намууддаа уриалж байна

Монголбанкны Ерөнхийлөгч Бреттон Вудсын систем үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн хуралд оролцлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Бреттон Вудсын систем үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн хуралд оролцлоо

СЕХ-ноос нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж, амжилт хүслээ

СЕХ-ноос нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж, амжилт хүслээ

Сонгуулийн сурталчилгаа нээсэн өдөр шарк Д.Энхтүвшин шиг эрүүл нэр хүндтэй хүн алга!

Сонгуулийн сурталчилгаа нээсэн өдөр шарк Д.Энхтүвшин шиг эрүүл нэр хүндтэй хүн алга!

“Боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан сургууль, цэцэрлэг”-ийг шалгаруулж, урамшуулал олголоо

“Боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан сургууль, цэцэрлэг”-ийг шалгаруулж, урамшуулал олголоо

Багахангай дүүргийн бүх хороодод “ХУРДАН” цэгийн үйлчилгээ нэвтэрлээ

Багахангай дүүргийн бүх хороодод “ХУРДАН” цэгийн үйлчилгээ нэвтэрлээ

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Ирэх даваа гарагт СЕХ нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулна

Ирэх даваа гарагт СЕХ нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулна

“ХУРДАН” киоск машин төр, хувийн хэвшлийн 600 гаруй үйлчилгээг үзүүлж байна

“ХУРДАН” киоск машин төр, хувийн хэвшлийн 600 гаруй үйлчилгээг үзүүлж байна

Монголбанк, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг хоёр дахин буурууллаа

Монголбанк, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг хоёр дахин буурууллаа

Зүүн бүсийн  Дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо

Зүүн бүсийн Дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо

Нэг хэсэг нь бус, нийтээрээ л нэг тогооноос халбагадаж, олуулаа таргалъя!

Нэг хэсэг нь бус, нийтээрээ л нэг тогооноос халбагадаж, олуулаа таргалъя!

Ц.Элбэгдорж Б.Нямтайширт өрөө төлжээ

Ц.Элбэгдорж Б.Нямтайширт өрөө төлжээ

ЗГ: Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна

ЗГ: Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна

АН: Улс төрийн  намуудад шударгаар өрсөлдөхийг уриалж байна

АН: Улс төрийн намуудад шударгаар өрсөлдөхийг уриалж байна

Ц.Мөнхбаатар: Амласан л бол хэрэгжүүлдэг  улс төрийн соёлд суралцах хэрэгтэй байна

Ц.Мөнхбаатар: Амласан л бол хэрэгжүүлдэг улс төрийн соёлд суралцах хэрэгтэй байна

Хүүхэд хамгааллын “E-Kids”  платформыг датагүй байсан ч  ашиглах боломжтой

Хүүхэд хамгааллын “E-Kids” платформыг датагүй байсан ч ашиглах боломжтой

Налайх дүүргийн бүх хороонд  “ХУРДАН” цэгийн үйлчилгээ нэвтэрлээ

Налайх дүүргийн бүх хороонд “ХУРДАН” цэгийн үйлчилгээ нэвтэрлээ

Н.Учрал шиг ухаалаг шийдлийн, Б.Пүрэвдорж шиг шударгын илд болсон сайдуудтай болоосой, ирэх сонгуулийн дараах засаг...

Н.Учрал шиг ухаалаг шийдлийн, Б.Пүрэвдорж шиг шударгын илд болсон сайдуудтай болоосой, ирэх сонгуулийн дараах засаг...

ЗГ: Гепатитын B, D вирусийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл болон 30 гаруй асуудал хэлэлцэж байна

ЗГ: Гепатитын B, D вирусийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл болон 30 гаруй асуудал хэлэлцэж байна