Барсүрэнгийн Баасандорж гэж хэн байв.Түүний эцэг өмгөөлөгч Д.Барсүрэн гэж Увс Аймгийн Өндөрхангай сумын уугуул нэгэн байсан аж. Тодруулж хэлбэл Д.Барсүрэн, Ц.Нямдорж нар нэг амйгийн, нэг салбарын найзууд аж.
Мөн Б.Баасандорж өөрөө Цэндийн Нямдоржийн хүү Ц.Анхбаяртай Их сургуулийн найзууд бөгөөд тэд хамтдаа их сургуулиа хамтдаа Ц.Нямдоржийн “буянаар” хамтдаа УИХ-ын Тамгын газрын үүд татаж, улмаар Хууль зүйн яам зэрэг боломжит өндөр төрийн албанд томилогдон ажиллаж байсан сүйхээтэй эр гэнэ.
Б.Баасандоржийн аав Д.Барсүрэн өмгөөлөгч үйлчлүүлэгч нэгэн эмэгтэйг зодсоны улмаас торгуулийн ял авч байсан нэгэн гэнэ.

Улмаар найзынхаа аавын “тусламжтайгаар” Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргаар томилогдож, ураг удам дундаа төрийн хамгийн өндөр албан тушаалтан болж байсан гэдэг.
Монголчууд бид “Хүнийг танья гэвэл албан тушаал өгч үз” гэдэг шиг мань Б.Баасандорж нутгийн Мэнгэт ах болон түүний хүү, найз Ц.Анхбаяр хоёрыг үе нь өнгөрсөн “самсунгийн утас” гэж бодсон уу гэлтэй, гэнэтхэн л МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан гэх Улс төрийн нөлөө бүхий этгээдийн “суганд наалдаж”, түүнд үйлчилж УБЕГ-ын чиг үүргийг улс төрийн хэрэгсэл болгон “ашиглуулж”, түүндээ ч Онц дүн авч чадсан төдийгүй, МХЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байсан өөрөө даргаар нь ажилалж байсан МХЕГ-аа татан буулгахад оройлон, хамгийн идэвхтэй гар бие оролцсон гэдэг.

Бурханаас заясан намхөн тэрбээр “дутуугийн комплекс” нь үргэлж илэрч, түүнийгээ ч нуухаа байсан гэж хамт ажиллаж байсан хүмүүс хэлдэг гэх юм билээ.
“Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй” гэгчийн үлгэрээр мань эр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргаар томилогдон очиж, байгууллагынхаа удирдсан эхний хурал дээр л “Би энэ байгууллагыг татан буулгахаар ирлээ” хэмээн салбар хариуцсан Шадар сайд С.Амарсайхантай хамт зэрэгцэн сууж байгаад хэлж байсан гэдэг.

Төд удалгүй үүний хэлсэн үг биелж, 30 жилийн түүхтэй, Монгол түмний дунд хяналтын байгууллагын жишиг болтлоо хөгжиж чадсан МХЕГ-ийг татан буулгаж, Монгол улс дахь хүнсний болон уул уурхай, барилгын салбарын хяналтын тогтолцоо тэр чигтээ салбар яамд руу шилжсэн нэртэй ч өнөөдрийг хүртэл үүргээ бүрэн билүүлж чадахгүй салбар бүрт хяналтын тогтолцоо бүрэн алдагдахын эхлэлийг тавьсан хүн дээ.
Товчхондоо, “хяналтгүй төр”-д “вирусын эсрэг хамгаалалтгүй компьютер”-д элдэв вирус ирж наалддаг шиг Монголын төрийн олон салбарт “намайг янзлахад ямар амархан юм вэ” гэдэг шиг хяналтгүй үйл ажиллагаанууд үй олноороо гарах болсон.
“Ялагдаж үзээгүй армийн ялгуусан баатар” гэдэг шиг мань эрийн “найдвартай ар тал” болсон ЗГХЭГ-ын дарга асан Д.Амарбаясгалан өнгөрсөн сонгуулийн дараа УИХ-ын дарга болоход Д.Амарбаясгалан дарга нь мань Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын дарга болоотхов.

Мань Баасандорж УИХ-ын тамгын газрын дарга болсноо дараа “эзний алба ээлжтэй” гэдгийг үл огоорч, ажил амьдралын гарааг нь эхлүүлж өгсөн ачтан Мэнгэт ахаа ч “танихаа” байсан гэдэг яриа байдаг юм билээ.
Энэ намаржин өрнөсөн МАН-ын дотоод “зодоон”төгсөл рүүгээ УИХ-ын Дэд дарга асан Х.Булгантуяагийн Үндсэн хууль зөрчсөн үйлдэлээр “шувтарсан” бол магадгүй түүний эхлэлийг буюу “төрийн эрхийг хууль бусаар авах” санал санаачлагыг тэдэнд УИХ-ын Тамгын газрын “намхан” дарга зөвлөж, эхлүүлсэн юм биш биз гэсэн хардлага төрж байна.

Учир нь УИХ-ын үйл ажиллагаа болон түүнийг удирдаж буй УИХ-ын дарга, дэд даргад хууль зүйн дүгнэлт болон тогтоолын төслийг мань эрийн ахалсан УИХ-ын Тамгын газар бэлтгэж өгдөг бөгөөд нөгөөдүүл нь түүнийг уншиж байсан.
Тэгэхлээр эндээс түүнийг Үндсэн хууль зөрчсөн, “төрийн эрхийг бхууль бусаар авахыг оролдсон гэмт хэргийн шинтэй” үйлдлийн “захиалагч, гүйцэтгэгч, хамжигч, хатгагч” субьект биш биз гэсэн хардлага төрдөг. УИХ-ын Тамгын газрын дарга асан Б.Баасандоржтой холбогдуулан энэ асуудлыг ТЕГ-аас шалгах нь зүйтэй биз ээ.

Төр төмөр нүүртэй гэгчээр “төрд тэрсэлсэн байж болзошгүй” энэ асуудлыг ул суурьтай, нарийн нягт шалгаж тогтоон, цаашид гарах хор хохирол зэргийг дүгнэж, таслан зогсоож, ял шийтгэл оногдуулахгүй аваас алсдаа асуудал илүү хурц, сөрөг үр дагавар дагуулж болзошгүй гэдгийг гэдгийг сануулах хэлэх нь илүүц биз.
“Дутуугийн комплекс”-тэй байж болзошгүй Б.Баасандорж мэтийн залуусыг төрөөс хол байлгах нь Монгол төрийн мянга мянган жилийн түүхтэй төрийн алтан жолоо, алтан аргамж тасрахгүй оршин байх үндэс болно гэдгийг эцэст нь онцгойлон хэлэх байна.
А.Галт
amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!