Нийслэл гадаад болон дотоод үнэт цаас гаргахыг НИТХ дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 19 секунд
Нийслэл гадаад болон дотоод үнэт цаас гаргахыг НИТХ дэмжлээ
Нийтлэсэн огноо:

Нийслэл гадаад болон дотоод үнэт цаас гаргахыг НИТХ дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэл гадаад үнэт цаас гаргах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хийв. Гэр хорооллын сэргэлтийн хүрээнд Сэлбэ дэд төв буюу Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороог орон сууцжуулах ажлын ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Тодруулбал, эхний ээлжид 158 га газарт 12.000 айлын орон сууц, сургууль цэцэрлэгийн 10 байгууламж, худалдаа, үйлчилгээний төв, спорт ордон байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ “20 минутын хот” консептын дагуу хэрэгжүүлэх юм. Тиймээс Сэлбэ дэд төвийн нөлөөллийн бүс дэх 2350 айлын газрыг чөлөөлж эхэлсэн байна.