"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 12.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 95.4 ам.доллароор арилжаалж нийт 6.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцлоо.
1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 74.8 ам.доллароор арилжаалж нийт 2.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 6.5 ам.доллароор буюу 9.52% өслөө.
1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 66.1 ам.доллароор арилжаалж нийт 4.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллароор буюу 12.8% өслөө.
2026 онд 60 удаагийн арилжаагаар 277.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 3.3 сая тонн нүүрс арилжлаа.
Үүнээс 2026 оны 1 дүгээр сард 89.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 928 мянган тонн, 2 дугаар сард 83.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.16 сая тонн, 3 дугаар сард 103.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.2 сая.тонн нүүрс борлуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!