Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 16 секунд
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина
Нийтлэсэн огноо:

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн УИХ-ын сонсголын үеэр яригдсан асуудлаар Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр, Засаг дарга Б.Пүрэвдагва нарын байр суурийг тодруулав.

Тухайлбал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн өмчит компаниудын гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-д ажилладаг асуудлаар нийгэмд буруу, зөрүү мэдээлэл гарч байгааг дурдаад “Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид гүйцэтгэх засаглалд орж ажиллах уу, үгүй юу гэдэгт цэг тавимаар байна. Нийслэлийн Засаг дарга энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ? Нийслэлийн өмчит компаниудын ТУЗ нь 7-9 гишүүнтэй байдаг. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч тухайн компанийн дүрэмд заасны дагуу ТУЗ-д орж ажилладаг. Тэнд байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээ төлөөлөгч нар орж хянахгүй бол өмчийн эзний талаас хэн хянах гээд байгаа юм бэ? Хяналтын систем чинь зөв үү, буруу юу?” гэв.