Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 3 секунд
Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Нийтлэсэн огноо:

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны зургаадугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэн агаарын тээврийн цар хүрээ өргөжиж, аюулгүй ажиллагааны олон улсын стандарт шаардлага илүү боловсронгуй болж, салбарын хөгжлийг дэмжих, үр ашигтай, өрсөлдөх чадвартай иргэний нисэхийг өргөжүүлэхэд чиглэсэн оновчтой, үр дүнтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор 1999 онд батлагдсан Иргэний нисэхийн тухай хуулийн хуулийг шинэчлэн найруулах шаардлага үүссэн гэв. Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг 51 зүйлтэй. Төсөлд иргэний нисэхийн хяналт, зохицуулалт, түүнийг хэрэгжүүлэх байгууллагын зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны зохицуулалтыг олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж болгосон иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлэн тусгасан байна. Түүнчлэн шинжлэн шалгах, судалгаа дүгнэлт хийх эрх бүхий байгууллагын статусыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас санал болгосон “Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах загвар хууль”-д нийцүүлэн төслийг боловсруулсан байна.

Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний бүрэн эрхийг олон улсын эрх зүйн зохицуулалтын практик туршлагад тулгуурлан эрхийг төвлөрүүлж, үүргийг хавтгайруулсан тогтолцоог өөрчлөх зорилгоор шийдвэр гаргах эрх бүхий субъект болох “Дарга”-ын эрх, үүргийг хамтад нь тодорхой тусгаж өгчээ. Иргэний нисэхийн мэргэжлийн хяналт зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй агентлаг (ИНЕГ)-ын бүтэц, үйл ажиллагаанаас эдийн засгийн зохицуулалт, аж ахуйн үйл ажиллагааг салгаж, эдийн засгийн зохицуулалтыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн яаманд, бизнесийн үйл ажиллагааг компанийн хэлбэрт шилжүүлэх, ИНЕГ-ын статусыг тохируулагч агентлаг байх нь оновчтой хэмээн үзжээ. Өрсөлдөх чадвар бүхий агаарын тээврийг хөгжүүлэх, зорчигчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн эдийн засгийн зохицуулалтыг шинээр тусгасан байна. Одоогийн хуульд зөвхөн одоо тээвэрлэгчийн эзэмшилд байгаа агаарын хөлгийг зохицуулж байгааг өмчийн олон хэлбэрийн агаарын хөлгийг үйл ажиллагааг зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгаад байгаа гэв.

Өмчийн олон хэлбэрт ашиглалтын төрөл бүрийн нөхцөлд нисэх буудлуудын зохицуулалт, нислэгийн аюулгүй байдал, нислэгийн хөдөлгөөний нэгдмэл байдлыг хангасан үйлчилгээний үйл ажиллагаа, төр, төрийн зохицуулалтыг төсөлд шинээр тусгажээ. Монгол Улсын агаарын зайд агаарын навигацын үйлчилгээг иргэний нисэхийн дүрмээр гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд үзүүлэхээр тусгасан. Мөн одоо агаарын тээврийн үйл ажиллагааны төрлийг тогтоож, ерөнхий зориулалтын нисэхийн зохицуулалтыг тодорхойлсон зэрэг олон улсын жишигт нийцсэн хяналт, зохицуулалт, үйл ажиллагааны цар хүрээ харилцааг хуулийн төсөлд тодорхой тусгасан болохыг С.Бямбацогт сайд танилцуулсан. Төслийг баталснаар манай улсын иргэний нисэхийн үйл ажиллагааны аюулгүй, үр ашигтай, хүртээмжтэй байдал нэмэгдэж, нисэхийн аюулгүй байдал сайжирч, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн нэмэгдэх, салбарын бүтэц, зохион байгуулалт, нисэхийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоо оновчтой, боловсронгуй болгох эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Н.Ганибал, Ж.Бат-Эрдэнэ нар үг хэллээ. Ингээд Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Amlalt.mn

Б.Чойжилсүрэн: Нүүрсээр ажиллах дулааны цахилгаан станцад шаардлагатай тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлнө

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана