Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн хөрөнгө оруулалтыг эс тооцвол хөрөнгө оруулалтын хэмжээ хангалтгүй байгаа. Тиймээс ажлын байрыг бий болгох, эдийн засгийг тэлэх, хөгжлийг түргэтгэхийн тулд хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Хөрөнгө оруулагч нарын гаргаж буй гомдлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал байна. Хөрөнгө оруулагч нарын гомдол шүүхээр 16 жил явсан тохиолдол байна. Дундажлаад аваад үзвэл ямар нэгэн маргаан гарахад 6.2 жилийг шүүх дээр зарцуулдаг. Хөрөнгө оруулалт хийнэ гэж оруулж ирчихээд үүнийх нь 6.2 жилийг шүүх дээр өнгөрүүлбэл хөрөнгө оруулагч нарыг үргээх алхам болж байна. Тиймээс хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх зөвлөлийг байгуулахаар болж байгаа. Үүнээс гадна хөрөнгө оруулагч өөрөө хүсвэл арбитрын шүүхэд хандах боломжтой" гэв.
Amlalt.mn