УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцах заалт орсон юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Малчидтай холбоотой НДШ-ийн асуудал дээр Х.Булгантуяа сайд, П.Анужин гишүүн буруугүй юм билээ. Өмнөх сайд нь оруулж ирсэн асуудал. Гэхдээ энэ заалтаас чинь бол энэ хууль чинь унах вий. П.Анужин гишүүнээ. Малчдын НДШ-ийг яахаараа улсын төсвөөс төлдөг юм. Энэ ҮХЦ-д очих заалт шүү. Хэн нэгний сонгуулийн амлалт, сонгуулийн мөнгийг улсын төсвөөс өгнө гэж байхгүй шүү. Хэрвээ энэ заалт батлагдвал би өөрөө ҮХЦ-д өгөх болно" гэв.
Amlalt.mn