АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал ирэх Бямба гараг /2023.07.08/-т болно гэсэн албан бус мэдээлэл гараад байна. Тус хурлаар АН-ын анхан, дунд шатны намын даргыг тодруулах, ҮБХ-ны гишүүдийг нөхөн сонгох журмыг батлах бол, мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийг дарга /ЕНБД/-ыг тодруулна ажээ. Тэгвэл АН-ын ЕНБД-д Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ч.Өнөрбаяр, Өвөрхангай аймгийн АН-ын дарга асан И.Мөнхжаргал, С.Эрдэнийн үед АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Э.Одбаяр нарын нэр яригдаж байгаа ажээ.
Amlalt.mnм