Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг автобусны асуудлыг шалгаж буй.
Шалгалтын хүрээнд "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг болон "Э", Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын "Т" болон "Б" нарын дөрвөн хүнийг энэ сарын 2-нд түр саатуулсан билээ. Тэгвэл шүүхээс "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорьж, шалгах шийдвэр гаргажээ.
Amlalt.mn