“Чоно борооноор” гэгчийн үлгэрээр бензин шатахуун импортлогч компаниуд зохиомол хомсдол бий болгож бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэх замаар үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг хуучирсан аргаа одоо болих хэрэгтэй.
Харамсалтай нь нэг талаар үүнийг таслан зогсоож өрсөлдөөнийг хянан зохицуулах нөгөө талаараа хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллага болох ШӨХТГ-ын удирдлагыг удаа дараа сольж, бүр энэ байгууллагыг татан буулгах тухай ярьж, бодлого үйл ажиллагааг нь хүчгүйдүүлсний үр дүн гэж үзэж болохоор байна.
Мөн нефтийн үнэ ханш татан авалт, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр зохицуулах УУХҮ-ийн сайд нь өөрөө ЧИХЭР зарж чихэрний хайрцагнаасаа давж “сэтгэхгүй” байхад яаж бензиний хомсдол үүсэхгүй байх вэ?
Ер нь явж явж бензин шатахуун импортлогч компаниуд улс төрчидөд төлөх “мөнгөө” олохын тулд бензины хомсдолыг зохиомлоор үүсгэж байгаа юм биш биз гэсэн хардлага олон нийтэд төрөөд байгаа юм.
А.Галт
Amlalt.mn