Индонезын нийслэл Жакарта хотод энэ сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ.
Тус тэмцээнд ОУХМ Э.Даваахүү Азийн аварга шалгаруулах тэмцээний "Хүрэл" медалийн эзэн болж, "Парис 2024" зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа.
Тус тэмцээнд цэц сорихоор дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөхөөр эх орноосоо мордсон юм. Тодруулбал гар бууны эмэгтэйчүүдийн ангилалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр, Г.Хэрлэнцэцэг, Ц.Анударь нар тивийн шилдгүүдтэй хүч сорино. Харин эрэгтэйчүүдийн ангилалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, О.Төгөлдөр нар багтаж цэц мэргэнээ сорьж байна.