АН: Улс төрийн намуудад шударгаар өрсөлдөхийг уриалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НАМ
Огноо
Унших
7 минут 28 секунд
АН: Улс төрийн  намуудад шударгаар өрсөлдөхийг уриалж байна
Нийтлэсэн огноо:

АН: Улс төрийн намуудад шударгаар өрсөлдөхийг уриалж байна

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан нам, Ардчилсан намаас нэр дэвшигчдийн нэр хүндэд удаа дараа халдсан агуулга бүхий ярилцлага, бүрэн хэмжээний нэвтрүүлгүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр цацаж байгаа нь Сонгуулийн тухай хуулийг зөрчигдүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Хуульч Р.Булгамаа: Тун удахгүй одоо хэдхэн хоногийн дараа Монгол төрийн сонгуулийн кампанит ажил эхлэх гэж байна. Сонгууль гэдэг бол бодлогын өрсөлдөөн байх ёстой. Гэтэл албан ёсны сурталчилгааны өдөр эхлээгүй байхад Ардчилсан нам болон түүнээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн нэр төрд халдах хууль бус үйлдлүүд гарсаар байна.

Илтэд гүтгэсэн агуулга бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байна. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 35.3 дахь зүйл заалтад нэр дэвшигчийн нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн агуулга бүхий материалыг нийтэд тараах эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд дахь олон нийтийн сүлжээгээр цацахыг хуулиар хориглосон.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.11-д гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд төрөл, саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно хэмээн зааж хуульчилсан байдаг. Гэтэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд зарим нэг телевиз, сайтууд манлайлан илт худал мэдээллийг түгээж Ардчилсан нам болон тус намын дарга, нэр дэвшигчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон байдлаар мэдээ мэдээллийг удаа дараа бэлтгэн давтамжтай байдлаар тарааж байна. Ингэхдээ нэр дэвшигчийг элдвээр цоллож, илт худал мэдээллийг зураг хөрөгтэй нь эвлүүлэн тарааж сонгуулийг там болгон хувиргахаар идэвхийлэн ажиллаж байна. Гэх мэтчилэн нэр хоч, хаяг зүүлгэж шүүхээр тогтоогдоогүй мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь сонгуульд оролцогч нам түүний нэр дэвшигчийн нэр төрд халдсан үйлдэл мөнөөсөө мөн юм .

Тийм учраас нэр дэвшигчдийн нэр хүндийг хамгаалах үүднээс холбогдох худал мэдээлэлтэй холбогдуулан бид хуулийн байгууллагад хандаад байна. Энэхүү худал мэдээллүүд дотор АН-аас нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдийг тусгайлан харлуулах худал мэдээллийг түгээж байгаа явдалд эмэгтэй хүнийхээ хувьд харамсаж байгаагаа үүгээр илэрхийлье ээ.

Намын нэр хүндэд халдсан нэр дэвшигчдийг гутаан доромжилсон аливаа үйлдэл мэдээ мэдээлэл, төлбөртэй нэвтрүүлэгтэй холбогдуулан бид 20 гаруй гомдлыг хуулийн байгууллагад өгч шалгуулж байгаа талаар онцоллоо.

Удаа дараагийн захиалга төлбөрт нэвтрүүлгүүд нь тус намын гишүүд болон намын дэмжигчид сонгогч, олон түмэнд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг төрүүлж сонгуульд оролцогч улс төрийн нам, нэр дэвшигч нарын нэр хүндийг зориудаар унагаах сонгуулийн санал хурааж сонгуулийн дүнд нөлөөлөх гэсэн санаа зорилго бүхий үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Магадгүй энэ ердөө эхлэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг зүйлийг би онцлон хэлэхийг хүсэж байна. Бид хуультай нийгэмд амьдарч байгаа. Төрийн сонгуульд аль нэг нам нэр дэвшигч хуулиа хүндэтгэн оролцож хуулийн дагуу өрсөлдөхийг хуулиар үүрэг болгосныг энэ ташрамд дурдахыг хүсэж байна.

Сонгуулийн сурталчилгааны ажил эхлээгүй байхад АН-ын хэвлэл мэдээлэл Пи Ар багийн үйл ажиллагааг цалгардуулах эсвэл одоо ямар нэгэн хэлбэрээр гаднаас нөлөөлөх зорилго бүхий үйлдлүүд эхэлсэн байгаа. Үүний нэг тод жишээ бол өнгөрсөн одоо амралтын өдрүүдэд АН-тай хамтын ажиллагаатай ажилладаг зарим нэг салбар тухайлбал хэвлэл мэдээлэл Пи Ар багийн зарим хүмүүсийг хойшлуулшгүй ажиллагаа нэрийдлээд 48 цаг саатуулсан. Энэ бол сонгуулийн сурталчилгааны шударга бус гарааны эхлэл гэж харж байна.

Энэ мэтчилэн хууль зөрчсөн бусдын нэр төрд халдсан худал мэдээлэл тараасан энэ үйлдэл бол хуулиар зохицуулагдсан харилцаа юм аа. Энэ ташрамд бас нэг зүйлийг би онцолж хэлье хэвлэл мэдээллийн байгууллагууд сайтууд нэг зүйлийг анхаараач ээ. Хэрвээ та худал мэдээллийг түгээсэн, тараасан бол Зөрчлийн хууль төдийгүй Эрүүгийн хуулиар бас хариуцлага хүлээнэ ээ. Түүнчлэн тэр мэдээллийг түгээж байгаа иргэн хүртэл хуулийн хариуцлага хүлээх зохицуулалтууд байгаа.

Ардчилсан намын гишүүн Ш.Отгон-Өлзий: Улс төрийн намуудад шударгаар өрсөлдөхийг уриалж байна. Нэг нам дангаараа эрх барьж, засаглаж байгаа энэ үед өрсөлдөгч намуудаа янз бүрийн нэвтрүүлэг, янз бүрийн контентуудыг бэлдэж олон нийтийн сүлжээгээр олон түмэнд төөрөгдүүлсэн ажлыг хийхээ зогсоохыг уриалж байна. Эрх баригчид өнгөрсөн 8 жилд хийсэн ажлаа дүгнээд, иргэд олон түмэндээ мөрийн хөтөлбөрийн биелэлт, цаашид юу хийх гэж байгаа ажлынхаа тайланг тавихыг хүсэж байна. Тэрнээс биш зөвхөн Ардчилсан нам руу дайрдаг, зөвхөн АН-д ажиллаж байсан бүх хүмүүсийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалтай нь холбогдуулж, холбож нэр хоч өгч гүтгэдэг байдал хэрээс хэтэрлээ.

Энэ бүх зүйлүүдийг зогсоогоод шударгаар өрсөлдөхийг эрх баригчдаас хүсэж байна. Сүүлийн 8 жилд МАН дарга нарынхаа тоог нэмж, даргын эрх мэдлийг улс орон даяар нэмэгдүүлсэн. Энэ удаагийн Ардчилсан намын 2024 оны сонгуулийн стратеги дээр бид хэн нэгнийг гүтгэсэн баримтууд, контент мэдээллүүдийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагаар тараахгүй. Тийм болохоор дээр 2024 оны энэ удаагийн сонгууль дээр эрх баригчид та бүхэнд хийсэн ажил байдаг бол түүнийгээ ард иргэд, олон нийтэд дүнгээ тавьж, тайлагнаж, тэр чиглэл рүүгээ компанит ажлаа чиглүүлээч ээ. Юу ч хийгээгүй байна гэдгийг нь ард түмэн судалгаагаар хэлээд байна.Удахгүй сонгууль болох гэж байна. Сонгууль дээр бодлого, мөрийн хөтөлбөр, шийдэл хөгжлийн асуудлуудаар өрсөлдье.

ЗГ: Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна
ЗГ: Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна
 
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байна

Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байна

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 42 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 42 дугаарын тойм

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн