Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 5 секунд
Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа
Нийтлэсэн огноо:

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчин, хэрэгжилт болон зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцав. Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн болон даатгалын, банк бус санхүүгийн зах зээл, хадгаламж, зээлийн хоршоод, үл хөдлөх эд хөрөнгийн зуучлал, үнэт эдлэлийн арилжаа, виртуал хөрөнгө, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зэрэг нийт 11 салбарын зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2024 оны байдлаар санхүүгийн салбарын зах зээлийн нийт үнэлгээ дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 26.5 хувийг эзэлж байгааг тус хорооны дарга Т.Жамбаажамц танилцууллаа.

Салбаруудыг зохицуулах хүрээнд мөрдүүлж байсан захиргааны хэм хэмжээний 79 актыг цөөрүүлж 35 болгосныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга танилцуулгадаа онцолж, тус хорооноос олгож буй тусгай зөвшөөрлийн тоог 30, үүний дотор энгийн зөвшөөрлийн тоог 15 болгож бууруулах саналаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байгааг мэдээлсэн юм. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2022 онд 6.9 их наяд төгрөг байсан бол 2024 оны эцэст 13.0 их наядад хүрч хоёр дахин өссөн бол нийт арилжааны дүн гурав дахин нэмэгджээ. Энэ салбарын зохицуулалтын бодлогыг компанийн бонд, хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын сангуудын оролцоог дэмжихэд чиглүүлж буй бөгөөд үүний хүрээнд үл хөдлөх хөрөнгийн сан (REIT)-гуудыг бий болгох, хадгаламжийн сертификат (CD)-ыг арилжаанд оруулах зэрэг шинэлэг чиглэлүүдийг баримталж байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн эх үүсвэр, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж, идэвх, хөрвөх чадвар өсөх юм.

Манай улсад 573 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2.3 сая зээлдэгчтэй байна. Зээлдэгчдийн 75 хувийг цахимаар үйлчилгээ авсан зээлдэгчид эзэлж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ нь тус салбарт нэвтэрсэн финтек буюу дэвшилтэт технологийн нөлөөгөөр үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал сайжирсныг илтгэн харуулж буй юм. Өнгөрсөн хугацаанд 77 ББСБ арилжааны банкуудаас 622 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа нь ББСБ-ын хэрэглээний зээлийн хүү өндөр байгаа гол шалтгааны нэг гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц тэмдэглэв. Тиймээс энэ оны гуравдугаар сарын 20-нд Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ нь арилжааны банкаас зээл авахыг хориглон, үнэт цаас гаргах болон итгэлцлийн үйлчилгээгээр татан төвлөрүүлэх эх үүсвэрийн өөрийн хөрөнгөнд харьцуулсан харцааг 30-60 хувь болгон бууруулж, гадаадын улс орнуудаас эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гаргасан байна. Мөн ББСБ-аас олгож буй хэрэглээний зээлд тавих өр, орлогын харьцааны шаардлагыг 60:40 болгон чангатгаад байгаа юм.

Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ болон хураамжийн орлого сүүлийн гурван жилд жил тутам 20 хувиар өсөж, нийт нөөц сан гурав дахин нэмэгдсэн бол хадгаламж, зээлийн хоршооны салбарын нийт хөрөнгө 2022-2024 онд 30 орчим хувиар өссөн байна. Даатгалын салбарын хууль, эрх зүйн орчин болон хөгжлийн түвшин 2004 оны хэмжээнд гацаад байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц дурдаж, энэ салбарын эрх зүйн шинэчлэлийг нэн даруй хийх шаардлага тулгамдаж байгааг хэллээ. Өнөөдрийн байдлаар 2004 онд шинэчлэн баталсан Даатгалын тухай болон Даатгалын мэргэжлийн оролцогчдын тухай, мөн 2011 онд баталсан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулиудаас тус салбарын эрх зүйн орчин бүрдэж буй бөгөөд амьдралын буюу урт хугацааны, мөн давхар даатгалын тогтолцоог шинэ шатанд гаргах, компаниудын хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг нээх, нэгдсэн зохицуулалт, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох Даатгалын багц хуулийн төслүүдийг боловсруулаад байгаа ажээ.

Түүнчлэн банк бус санхүүгийн зах зээлд мэргэжлийн институц, технологийн дэвшлийг төлөвшүүлэх, итгэлцлийн үйлчилгээ, факторинг, мөнгөн гуйвуулгын болон бусад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг иж бүрнээр бүрдүүлэх шаардлага тулгарч буй юм. Мөн Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийг боловсронгуй болгож эрсдлээс найдвартай хамгаалах, шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, гишүүдийн хэрэгцээ, шаардлагыг хангасан мэргэжлийн санхүүгийн байгууллага болгон хөгжүүлэх зорилго бүхий Санхүүгийн хоршооны тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа ажээ. Түүнчлэн Банкны тухай, Татварын тухай болон бусад холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналуудыг бэлтгээд байгаагаа Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц танилцуулгадаа дурдав.

Түүний хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд асуулт асууж, хариулт, тайлбар авав. Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн эрх зүйн шинэчлэлийн талаарх саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, үүний хүрээнд Валютын зохицуулалтын тухай хуулийг батлуулахад анхаарал хандуулж ажиллахыг зөвлөсөн бол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хөрөнгийн зах зээлийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, даатгуулагчдын өргөдөл, гомдлын шийдвэрлэлийг сайжруулах, банк, ББСБ, ломбард гэсэн гурвалсан дамжлагаар зээлдэгчдэд хүүгийн дарамт учруулж буйг таслан зогсоох чиглэлээр ямар арга хэмжээ авч байгааг болон финтекийн хяналтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг асууж, хувьцааны зах зээл, арилжаа, хөрвөх чадварын талаарх мэдээллийг иргэдэд E-Mongolia цахим платформоор шууд хүргэдэг байх боломжийг бүрдүүлж ажиллаарай гэлээ. Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар зээлийн хүүг бууруулах бодит боломж, арга шийдлийн тухай асууж, хэрэглэгчдийн хэрэгцээнд тохирсон жижиг зээлийн үйлчилгээг дэмжих талаар ярьж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, дэд дарга Н.Хүдэрчулуун, Банк бус санхүүгийн газрын дарга Б.Итгэлсүрэн нараас тодорхой хариулт, тайлбар авлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгаа хүртэхийг дэмжсэнээр хөрөнгийн зах зээлийн идэвхжлийг сэргээх боломжтойг дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр эрүүл мэндийн сайн дурын даатгалын асуудалд анхаарал хандуулахыг зөвлөж, кастодиан банкны үйлчилгээний талаар, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар дуал листинг буюу хувьцааны давхар бүртгэлийн талаарх хуулийн хэрэгжилт, санхүүгийн зохицуулалтын дэвшилтэт технологи буюу сэндбоксийн талаар, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн эрх зүйн шинэтгэлийн оношийг зөв тогтоосон эсэх болон хувьцааны төвлөрлийг задлах бодлогын хэрэгжилтийн талаар асууж хариулт авсан юм. Тэрбээр санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхдээ зах зээлийг тэлэх, эрүүлжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон зах зээлийн оролцогчдын чөлөөт өрсөлдөөнийг дэмжихэд бодлогоо чиглүүлэх учиртайг зөвлөсөн юм.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжүүлж буй санхүүгийн чөлөөт бүсийн туршлагыг нэвтрүүлэх боломжийг судалж ажиллах талаар дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа эрүүл мэндийн даатгалын эрсдэлийг бууруулах болон хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгох асуудалд анхаарал хандуулж ажиллахыг зөвлөсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Л.Соронзонболд, Ж.Золжаргал нар даатгуулагчдын хохирол барагдуулалтыг сайжруулах, зээлийн мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх ажлыг шуурхай, бодитой болгоход захиргааны хариуцлагын арга хэрэгслийг ашиглах, бондын зах зээлийн талаар орон нутгийн мэргэжилтнүүдэд сургалт явуулах болон компанийн бондын зориулалтыг хөдөө аж ахуйн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд чиглүүлэх боломжтой эсэх зэрэг асуудлыг хөндөж ярьсан юм.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэрэглэгчийнхээ эрхийг хамгаалах, хүний эрхийг дээдлэх, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлогын хүрээнд банк санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлээд, үүний хүрээнд иргэд санхүүгийн үйлчилгээг эрх тэгш, хүртээмжтэй, хямд хүртэх боломжийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Иймд Улсын Их Хурлын даргын захирамж гарган санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг зохион байгуулах, Санхүүгийн зохицуулах хорооноос санал болгож буй хуулийн төслүүдийг 2-3 долоо хоногийн хугацаанд хэлэлцүүлэгт бэлтгэж, өргөн мэдүүлэн, энэ хаврын чуулганы хугацаанд багтаан батлуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж нараар ахлуулан байгуулж байгаагаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд 10 автобус худалдан авлаа
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд 10 автобус худалдан авлаа
 
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Шинэ цагийн малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ

“Шинэ цагийн малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ