УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 17 секунд
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав
Нийтлэсэн огноо:

УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзаж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй эрх зүйн бодлого, цаашлаад парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Монгол Улсад 26 жилийн дараа зочилж байгааг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд, Монгол Улс 1992 оны Үндсэн хуульдаа хүний эрх, үндсэн эрх чөлөөг баталгаажуулж, анх удаа тусгай бүлэг болгон тусгаж өгсөн зэргээр хүний эрхийг бэхжүүлэх чиглэлээр хийж буй ажил, хууль эрх зүйн орчны талаар танилцууллаа. Тэр дундаа 2020 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг санаачлан боловсруулж, НҮБ-ын Парисын зарчимд нийцүүлэн баталснаар Комиссын гишүүдийг хараат бусаар олон нийтээс сонгох, төсөв, үйл ажиллагааны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэндээ сэтгэл хангалуун байдгаа онцлон тэмдэглэв.

Тодруулбал Монгол Улс 2000 онд Хүний эрхийн Үндэсний комиссыг байгуулж, 2003 онд Хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, 2016 онд цаазаар авах ялыг халж, 2021 онд Ази Номхон далайн бүсийн хэмжээнд Хүний эрхийг хамгаалагчдын тухай анхны хуулийг баталсан бөгөөд Хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэн батлахаар ажиллаж байна.

УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ хүний эрхийн гэрээ, конвенцын хэрэгжилтийг зөвхөн тайлан хэлэлцэх түвшинд бус, түүний мөрөөр Засгийн газар болон холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөх, хэрэгжилтийн явцыг байнгын хороодын түвшинд сонсох, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах, хүний эрхийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр парламентын хяналтыг бодитой хэрэгжүүлж байгаа талаараа дурдаад байр сууриа дэлгэрэнгүй илэрхийллээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар, Улаанбаатар хотод Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт судалгааны төвийг байгуулах талаар хамтран ажиллах, замын зураглал байгуулах асуудлаарх санамж бичигт гарын үсэг зурсныг талархан хүлээн авч байгаагаа тэмдэглээд, УИХ шаардлагатай санхүүжилтийн эхлэлийг 2027 оны төсөвт тусгахад бэлэн байгаагаа нотлоод цаашдын санхүүжилтэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд нийгэм, эдийн засгийн чиглэлээр томоохон судалгаанууд хийгддэг. Тиймээс энэ асуудалд сүүлийн жилүүдэд хот хөдөөд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж, ялангуяа хөдөө орон нутагт гэрлэх насны эрчүүд ганц биеэр амьдрах, Нийслэл хотод ганц бие эмэгтэйчүүд олшрох үзэгдэл түгээмэл болж байгааг хамруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж ажиллахыг мөн санал болголоо. Энэ нь цаашлаад Монгол Улсын хүн ам зүйн бодлогын тулгамдсан асуудлын нэг болоод байгааг тодотгосон юм.

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрк УИХ-ын даргын дэвшүүлсан саналыг анхааралдаа авч, суурин төлөөлөгчийн газраараа дамжуулан ажил хэрэг болгохоо илэрхийлэв. Тэр тусмаа хүн ам зүйн бодлогын асуудлыг чухал гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Тэрбээр аливаа улс орны парламент нь хүний эрхийг хамгаалах үйлсэд чухал оролцоотой байдаг учраас улс орнуудад албан ёсны айлчлал хийхдээ тухайн улсын парламентын даргатай уулзалт хийхийг зорьдог хэмээгээд Монгол Улс 1990-ээд оноос хойш маш хурдтайгаар шилжилтийн процессыг явуулж байгааг сонирхон ажиглаж ирсэн талаараа дурдав.

Үргэлжлүүлэн НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрк, Монгол Улс хүний эрхийг хамгаалахтай холбоотой системийн шинэчлэлийг үр дүнтэй хийсэн гэж үнэлж байгаагаа тэмдэглээд хүн амын талыг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоо парламентын түвшинд Азийн дундаж 21.2 хувиас давж, дэлхийн дундаж болох 26.9 хувьд дөхсөнийг сайшаав. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс олон үзүүлэлтээр үлгэр жишээ, сайн туршлага харуулж байгааг онцолж байлаа. Үүнээс гадна дэлхий даяараа хүний эрхийн асуудалд залуу үеийг татан оролцуулах асуудал анхаарлын төвд байгааг тэмдэглээд энэ чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байгаагаа мөн илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Хүний эрх, хүний үндсэн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын гүйцэтгэх үүрэг нэн өндөр бөгөөд Монгол Улс Таны болон танай албаны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын ардчилсан парламентын гол зарчим бол гаргаж буй бүх шийдвэртээ хүний эрхийг хангах учраас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, Монгол Улсын “Үндсэн хууль”-д заасан хүний эрхийг хангах асуудлыг тууштай хэрэгжүүлж ажиллана гэдгээ онцлон тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: Montsame.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав