Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 44 секунд
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Нийтлэсэн огноо:

Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй уулзав.

Тус уулзалтаар Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ гэдгээ илэрхийлэв. Хуулийн төслийг стратегийн орд эзэмшигчид болох Энержи ресурс ХХК, Ачит Ихт ХХК, МАК ХХК зэрэг хүрэлцэн ирсэн компанийн удирдлагууд бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Хуулийн цар хүрээ:

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөж гэдэгт юу хамаарахыг тодорхой болгоно.

-Үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээнэ.

-Үр өгөөж 60 хувиас буурсан тохиолдолд тохируулагч төлбөр төлнө.

-Төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын төрлөөр нь ангилж тусгай АМНАТ-өөр орлуулна.

-Стратегийн орд эзэмшигчид өмнөх Засгийн газартай ордуудын 60 хувийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Гэвч өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 60 хувийн өгөөжид юу тооцох вэ гэдэг нь ойлгомжгүй байгаа аж.

УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэх хуулийн төсөлд 60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг хуульчилж өгнө. Мөн тусгай АМНАТ-ийн хувь хэмжээг тогтооно. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-өөр орлуулсан хэсэг нь Үндэсний баялгийн санд шууд очвол, иргэдийн хуримтлалын нэрийн дансан дахь мөнгө нэмэгдэх бололцоотой юм байна. Хэрвээ орд эзэмшигч бүртэй хэлэлцээр хийвэл цаг алдаж, олон жил зарцуулах эрсдэлтэй. Тиймээс нэг хуулиар асуудлаа цогцоор нь шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна.

2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уул уурхайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох ногдол ашгийг иргэний хуримтлалын санд оруулж байна. e-Mongolia-д байршсан “Чингис хаан” Үндэсний Баялгийн сангийн иргэнд ногдох өгөөж 2024 онд 178 мянган төгрөг, 2025 онд 306 мянган төгрөг болсон. 2026 онд 500 мянган төгрөг болохоор байна.

Холбогдох хуулийн төслийг батлуулснаар иргэд цаг алдалгүй стратегийн орд ашиглалтаас үр өгөөж хүртэх, нөгөө талаас хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, тогтвортой эрх зүйн орчин бий болно. Жилийн эцэстээ e-Mongolia дахь иргэний хуримтлалын сан арвижсан байх нөхцөл бүрдэнэ. “Win-Win” зарчим үйлчилнэ.

Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар байгуулагдаад “Чөлөөлье” санаачилгыг бодитой ажил хэрэг болгоход анхаарч ажиллаж байна. Монгол Улс хувийн хэвшлийг эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч, хөрөнгө оруулагчдыг урт хугацааны хөгжлийн стратегийн түнш гэж үздэг. Энэ үзэл баримтлал дээрээ хатуу зогсоно. Өнөөдрийн уулзалтын гол зорилго бол бизнесийн орчныг хүндрүүлэх биш, харин олон жил хуримтлагдсан тодорхойгүй байдлыг нэг мөр шийдвэрлэж, тогтвортой ойлгомжтой, урьдчилан тооцоолох боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршиж байна гэдгийг тодотгов.

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн 16 ордыг баталсан. Мөн хавсралтад нь стратегийн ордод хамаарах эсэхийг тогтоох 39 ордын жагсаалт гаргажээ. Стратегийн 16 орд газруудаас 8 орд газарт төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон бөгөөд үлдсэн 8 орд газарт хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг эхлүүлсэн. Стратегийн 16 ордод:

Нүүрс:
1. Тавантолгой
2. Нарийн сухайт
3. Багануур
4. Шивээ-Овоо

Зэс, алт, молибден:
5. Эрдэнэт
6. Оюу толгой
7. Цагаан суварга

Уран:
8. Мардай
9. Дорнод
10. Гурванбулаг

Алт:
11. Бороо
12. Гацуурт

Төмөр:
13. Төмөртэй

Цайр:
14. Төмөртэйн овоо

Фосфорит:
15. Бүрэнхаан

Мөнгө:
16. Асгат багтаж байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

Эх сурвалж: Montsame.mn

Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав