Э.Мөнхжаргал: “Илгээлт 2100” тэтгэлэгт тэнцсэн мэдээ миний мөрөөдлийг бодит болгосон
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 33 секунд
Э.Мөнхжаргал: “Илгээлт 2100” тэтгэлэгт тэнцсэн мэдээ миний мөрөөдлийг бодит болгосон
Нийтлэсэн огноо:

Э.Мөнхжаргал: “Илгээлт 2100” тэтгэлэгт тэнцсэн мэдээ миний мөрөөдлийг бодит болгосон

Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд буй энэ үед Өвөрхангай аймгийн Бүрд сумаас шалгарч, Польш Улсад суралцаад ирсэн Э.Мөнхжаргалтай хийсэн ярилцлагыг толилуулж байна. Монгол хүүхэд залуусын суралцах тэгш боломжийг хангах зорилгоор “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 онд зарласан билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, 1000 гаруй оюутан 21 оронд боловсрол эзэмшиж байгаа юм.

-Сургуулиа амжилттай төгсөөд ирсэнд баяр хүргэе. Тэтгэлэгт хамрагдсан тэр мөчийг эргэн дурсвал мэдээж баяр хөөр, догдлол дүүрэн байсан байх?

-Баярлалаа. Тухайн үед тэтгэлэгт хөтөлбөр анх удаа зарлагдаж байсан тул элсэлтийн ерөнхий шалгалтаа өндөр оноотой өгсөн ч бүрэн итгэл төрөхгүй байсан. Бүрд сумынхаа ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд элсэн орж, эхний хагас жилдээ суралцаж байсан үе юм. "2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтаар хамгийн өндөр оноо авсан сурагчдыг гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр сургана" гэсэн мэдээллийг цахим сүлжээнээс анх хараад “Хэрэв үнэн бол журмын дагуу шалгаруулбал би тэнцэх юм байна” гэж бодоод өнгөрсөн.

Гэтэл үнэхээр өндөр оноо авсан сурагчид тэтгэлэгт хамрагдан гадаадын их, дээд сургуульд явах болсныг хэвлэл мэдээллээс хараад өөрийн эрхгүй догдолж хүлээсэн. "Над руу яагаад ярихгүй байгаа юм бол, би тэнцсэн л баймаар юм” гэж бодоод их удаан хүлээх шиг санагдсан. Тэгтэл нэг өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ажлын албанаас холбогдож “Тэтгэлэгт тэнцсэн байна, баяр хүргэе” гээд яриад, үүний дараа хоёр сарын турш хэлний бэлтгэлд эрчимтэй суралцаж, сонгосон их сургуулиа зорьсон. Тэр мөч өнөөдөр ч үнэхээр сайхан дурсамж болон үлдэж, багаасаа гадаадад суралцах мөрөөдөл минь биелсэн.

-Польш улсыг сонгосон шалтгаан болон суралцсан сургуулийнхаа талаар ярина уу?

-Би ерөнхийдөө эртний загвар хийцтэй сүм, цамхаг зэрэг уран барилгыг харах дуртай. Тэрхүү сонирхлоо дагаад Европын орныг сонгосон. Мөн өмнө нь сурч байсан мэргэжлээрээ Варшав хотын Визяа сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой байсан нь давуу тал болсон.

Тэр үед анхны тэтгэлэгт хөтөлбөр байсан тул хэлний бэлтгэл зөвхөн англи хэлээр явагдахаас гадна улс орнуудын сонголт харьцангуй цөөн байсан. Харин одоо Европын орнууд бараг бүгд хамрагдаж, Япон, Солонгос зэрэг олон улсаас сонголт хийх боломжтой болсон байна.

-Варшав руу хэдүүлээ явж байсан бэ?

-12 хүүхэд хамт явсан. Биднийг “Варшавын 12” гэж хүртэл нэрлэдэг болсон шүү. Хаус түрээслэн хамт амьдарч байсан учраас гурван жил маш сайхан, дурсамж дүүрэн өнгөрсөн. Бидний дунд үл ойлголцол, зөрчил бараг гарч байгаагүй. Бүгд нэг зорилго, нэг хүсэл тэмүүлэлтэй байсан. Мөн манай сургуульд Ази, Европын олон орны оюутнууд суралцдаг тул олон найз нөхөдтэй болсон.

Одоо ажлаа бүрэн ойлгохгүй, шантрах үе гарвал найзуудтайгаа хамт авхуулсан зургуудаа хараад “Ийм гайхалтай залуустай хамт суралцаж байсан шүү дээ” гэж бодон урам, эрч хүч авдаг. Гурван жил маш хурдан өнгөрсөн нь бага зэрэг харамсалтай санагддаг. Заримдаа дахин нэг өдөр ч болов оюутан байсан үе рүүгээ буцах юм сан гэж бодогддог.

-Суралцаж байсан орныхоо соёл, хөгжлөөс ямар зүйлсийг илүүтэй анзаарч, онцолж харсан бэ?

-Хамгийн их онцолсон зүйл бол хүмүүсийн харилцаа, хандлага байсан. Тэнд хүмүүс маш найрсаг, хот нь цэвэрхэн, дэд бүтэц сайтай, тайван орчинтой байсан. Улаанбаатарт ирээд тэр орчинтой харьцуулахад сэтгэлээр унасан үе ч бий.

-“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр залууст маш том боломж олгож байна. Энэ хөтөлбөрт хамрагдахыг хүсэж буй дүү нартаа юу зөвлөмөөр байна вэ?

- Энэ хөтөлбөрийг магтахаас өөр аргагүй. Яагаад гэвэл, би дунд сургуульд сурч байхдаа тэтгэлэг гэдэг зүйл надад маш хол мэт санагддаг байсан. Хувийн сургуулийн сурагчид эсвэл олон жил бэлтгэгдсэн хүүхдүүд л тэтгэлэг авч гадаадад суралцдаг гэсэн ойлголттой байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хүүхдүүд сумаасаа шалгаран гадаадад суралцах боломжтой болсон. Иймд элсэлтийн шалгалтдаа сайн бэлдэж, өндөр оноо авахыг зорилгоо болгон "Илгээлт 2100--гийн эзэн" болохыг зөвлөж байна. Ингэснээр хүссэн улс орондоо, сонгосон мэргэжлээрээ суралцах боломж нээгдэнэ.

Мөн гэрээний нөхцөлтэй сайтар танилцаж, бүрэн ойлгох шаардлагатай. Суралцаж төгсөөд орон нутагтаа ажиллах хүсэл, зориг байгаа эсэхээ нягталж байж шийдвэр гаргах хэрэгтэй. Учир нь аймгийн Засаг дарга болон Боловсролын зээлийн сантай гурвалсан гэрээ байгуулж, төгсөж ирсний дараа орон нутагтаа таваас доошгүй жил ажиллах нөхцөлийг тусгасан байдаг.

-Чиний хувьд сургуулиа төгсөж ирээд аймагтаа ажлын гараагаа эхлүүлж байна. Ажилд ороод удаагүй байгаа ч тодорхой ойлголт авсан байх?

-Орон нутгийн төрийн албанд олон улсын харилцааны чиглэлийн ажлын байр харьцангуй цөөн байдаг юм байна.Би 2025 оны 9 дүгээр сард Монголд ирээд таван сар гаруй хугацаанд ажлын байр хүлээсэн. Одоогоор Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж эхлээд удаагүй байна. Тэтгэлгийн зорилго маш зөв гэж бодож байна.

Залуучууд хөдөө, орон нутагтаа ажиллаж, сурсан мэдсэнээ зориулах хэрэгтэй. Тэтгэлгээр суралцаж ирснийхээ үр шимийг гаргаж, нутагтаа хувь нэмэр оруулахыг зорьж байна. Ажилд орсноор өөрийгөө илүү төлөвшиж, том хүн болж байгаагаа мэдэрсэн.

-Оюутан байхдаа төгсөөд хаана, ямар ажил хийх талаар бодож байсан уу?

-Суралцаж байх үедээ ажлын талаар бодож төлөвлөөгүй, хичээл ихтэй байсан. Чөлөөт цагаа найзуудтайгаа хөгжилтэй өнгөрөөдөг байсан. Тэр сайхан мэдрэмжээ удаан хадгалахыг хүсдэг байлаа.

-Суралцаж байхдаа ямар нэг асуудал, сорилттой тулгарч байв уу?

-Шинэ газар очсон тул эхэндээ олон зүйл мэдэхгүй байсан. Ялангуяа бичиг баримт, виз сунгалтын үед хүндрэл гардаг. Харин Польшид амьдарч буй монголчууд болон ЭСЯ-ны ажилтнууд маш их тусалж дэмждэг байсан.

Монголд оюутнуудыг заримдаа дутуу үнэлэх хандлага байдаг. Харин Польшид “Манай улсын ирээдүй, хойч үе” гэж үзэж, тэдэнд хэрхэн хандаж байгаагаас нь хувь хүний төлөвшил хамаарна гэсэн ойлголтоор хүндэтгэн, эелдгээр харьцдаг байсан. Энэ нь надад их сайхан санагдаж, “Ямар гоё хүмүүс вэ” гэж өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрдөг байлаа. Олон сайхан хүний ачаар надад хүндрэл бэрхшээл тулгараагүй.

-Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авахын тулд хэрхэн бэлдэж байсан бэ?

-Би багаасаа хичээл хийх дуртай хүүхэд байсан. Хүүхдүүд чөлөөт цагаараа тоглож байхад би ихэвчлэн хичээлээ хийж суудаг байлаа. Манайх Бүрд суманд амьдардаг байсан ч ээж маань биднийг сайн сургуульд сургах зорилгоор хот руу нүүсэн. Аав хөдөө мал маллаж, ээж, дүү, бид гурав хотод амьдарч байсан.

Би 81 дүгээр сургууль буюу “Ирээдүй” цогцолборт 1-6 дугаар анги хүртлээ сурсан. Бага ангийн багш маань бидний суурийг маш сайн тавьж өгсөн учраас дараа нь Бүрд сумын сургуульд шилжсэн ч үргэлжлүүлэн амжилттай суралцсан. Харин суманд ирээд О.Буяндэлгэр гэх англи хэлний сайн багштай болсон нь миний хэлний мэдлэг сайжирахад том түлхэц болсон.

Би монгол хэл, бичгийн хичээлдээ их дуртай. Чөлөөт цагаараа хичээнгүй бичиг их хийдэг байсан. Мөн англи хэл, математикийн хичээлдээ ч сайн байсан тул ЭЕШ-даа 800 орчим оноо авсан.

-"Ковид-19" цар тахлын үе таарч байсан уу?

-Тийм шүү. Хонхны баяр хийгээгүй, монтаж ч байхгүй. ЭЕШ-д онлайнаар бэлдэж, шалгалтаа өгөхдөө бүгд амны хаалт зүүж, хоорондоо зайтай сууж байсан. Тухайн үедээ хүндрэлтэй санагдаж байсан ч одоо бодоход дурсамжтай, сайхан үе байжээ. Заримдаа дүү нартаа “Эгч нь тийм үед шалгалт өгч байсан” гэж ярьдаг. Ер нь ЭЕШ өгөх тэр мөч их онцгой, сайхан мэдрэмж төрүүлдэг үе шүү.

-Аав, ээж нь ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ, Одоо сумандаа мал малладаг уу?

-Аавыг маань Х.Эрдэнэбат, ээжийг минь Ч.Пүрэвсүрэн гэдэг. Бүрд сумын 2 дугаар багийн малчид. Манайх ам бүл тавуулаа. Дунд дүү маань МУБИС-ийн 3 дугаар дамжааны оюутан, харин бага дүү маань таван настай.

-Хүүхдүүдийнхээ боловсролыг аав, ээж нь хэрхэн анхаарч дэмждэг вэ?

-Би их шартай хүүхэд байсан. Энэ занг маань аав, ээж минь зөв чиглүүлж хөгжүүлсэн. Хичээлийн амралтаараа олимпиадад бэлдэхийн тулд хөдөө явахгүй, зохион байгуулсан бүх олимпиадад оролцдог байсан. Ээж маань хэдэн цагаар ч хамаагүй үүдэнд хүлээж, идэх уух зүйл бэлдэн суудаг байлаа. Мөн хүссэн сургалт болгонд минь цааргалахгүй явуулдаг байсан.

Ээж маань англи хэлний багш, орчуулагчаар сурч байгаад хөдөө малчин болоод ирчихсэн болохоор дүү, бид хоёрыг мэдлэг, боловсролтой болгоход их анхаардаг. Эцэг эхчүүд хүүхдээ зөвхөн багш, сургуульд даатгах бус, байнга хамтран ажиллаж, дэмжиж байж илүү сайн боловсролтой, зөв хүн болгон төлөвшүүлнэ гэж бодож байна.

-Тэтгэлэгт тэнцсэн мэдээг сонсоод аав, ээж тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Гадаадад сурах мөрөөдлийг минь байнга сонсож байсан тул аав, ээж минь нэг их гайхаагүй, тайван хүлээж авсан ч хязгааргүй баярлаж байгаа нь ойлгогдож байсан.

-Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Одоогоор ажлаа хурдан сурч, дадлагажихад анхаарч байна. Харин цаашид эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу дипломат албанд ажиллах хүсэлтэй.

“Тийм дарга болно, ийм албан тушаалд хүрнэ, тийм хэмжээний орлого олно” гэсэн тодорхой зорилго надад байхгүй. Манай үеийнхэн тайван орчинд, сайхан хүмүүсээр хүрээлүүлэн, дуртай зүйлээ хийж, аз жаргалтай амьдрахыг илүү чухалчилдаг.

-Цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

Эх сурвалж: Montsame.mn

АНУ-ын Конгрессын номын сангаас 20 ном хүлээн авлаа
АНУ-ын Конгрессын номын сангаас 20 ном хүлээн авлаа
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав