“Өрнөдөд сурахаар одогсод” цомгийг монгол, герман хэлээр хэвлүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 55 секунд
“Өрнөдөд сурахаар одогсод” цомгийг монгол, герман хэлээр хэвлүүлжээ
Нийтлэсэн огноо:

“Өрнөдөд сурахаар одогсод” цомгийг монгол, герман хэлээр хэвлүүлжээ

Монголчууд 100 жилийн өмнөх түүхийн хуудсыг урагшлуулан, Монголын суу билэгт охид хөвгүүд буурал Европын зүг эрдмийн жолоо залж, тэдний баяр хөөртэй өдрүүд, бас уйтгар гунигийн сүүдэр дайрсан хэлмэгдлийн он жилүүдийн тухай 100 жилийн дараа унших боломж бүрдлээ.

Тодруулбал, Судлаач, сэтгүүлч Ч.Болд 18 жил дагнан судалгаа хийж, “Алс газар сурахаар одогсод” хэмээх цуврал гурван ном бичиж хэвлүүлсэн. Тэгвэл энэ удаа түүхэн эх сурвалж, баримт, гэрэл зургийн “Өрнөдөд сурахаар одогсод” цомгоо олны хүртээл болгож байна. Энэхүү ном нь монгол болон герман хэл дээр хэвлүүлснээрээ онцлогтой юм. Монгол хүн дэлхийн цонхоор харах хүсэл мөрөөдөл биелж, боловсролын түүхэнд үсрэлт хийсэн хамгийн сайхан түүх юм. Анхны гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан Монголын 40 орчим хүүхэд залуусыг өөрийн биеэр Герман, Францад хүргэн өгч, эрдэм өвөрлөн ирж, эх орноо хөгжүүлэх үүрэг захиасаа өгч байжээ.

Энэхүү түүхээс 100 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гаргаж “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хөтөлбөр бол хэн, хаана амьдарч байгаагаас, ээж аав нь хэн байхаас, ямар ажил алба эрхэлдгээс, амьдралынх нь түвшин ямар байгаагаас үл хамаарч зөвхөн сум, баг, хорооныхоо шилдэг сурагчдад олгогддог хамгийн шударга хөтөлбөр болж чадсан. Энэ хөтөлбөрийн ачаар ХБНГУ-д 100 жилийн анхдагчдаас олон оюутан амжилттай суралцаж байна.

Зохиолч, сэтгүүлч Ч.Болдын “Алс газар сурахаар одогсод 100 жил” гэрэл зураг, баримтат түүх өгүүлсэн энэхүү номыг хэвлүүлэхэд Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дэмжлэг үзүүлжээ. Номын нээлтэд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн тэргүүтэй албаныхан, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгчид, Германд сурахаар одсон анхдагчдын үр хүүхэд, ач, зээ нар, тус улсад суралцсан үе үеийн төгсөгчид болон “Гёте” сургуулийн сурагчид оролцлоо.

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөхөөр 1926 онд дунд сургуулийн боловсролтой 35 хүүхэд Германыг зорьсон бөгөөд 1926-1930 онд Германд суралцаж байсан хүүхдүүдийн 15 нь техникийн болон тусгай мэргэжлийн сургуульд суралцаж, дадлага хийж байжээ. Монгол сурагч, оюутнууд 1926-1930 онд төрөл бүрийн мэргэжлээр Герман улсад суралцаж, өрнийн соёлтой танилцаж байхад нь ЗХУ болон Коминтерний шахалтаар эгүүлэн татсан тухай түүхэн эх сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг юм. Гэвч олонх нь ажилласан салбар салбартаа анхдагчид болон алдраа дуурсгаж, шинэ цагийн Монгол Улсын аж үйлдвэр, боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааны тэргүүлэх сэхээтнүүд хэмээгдэн түүхнээ үйлс бүтээлээ мөнхөлсөн билээ. Тэдний дундаас их зохиолч Д.Нацагдорж, Төрийн хошой шагналт, зохиолч Д.Намдаг, Ардын багш Г.Батсүх, Төрийн шагналт, Ардын зураач Л.Намхайцэрэн, гавьяат багш С.Бавуу, Монгол киноны анхны найруулагч Т.Нацагдорж, Б.Гомбо, аж үйлдвэрийн комбинатын ууган ажилтан Х.Юмбүү, улсын хэвлэх үйлдвэрийн ууган инженер Ц.Баатарсэнгэ, М.Лувсаннамжил, монгол, герман хэлний толь бичиг зохиогч Ш.Цэвэг, анхны токарьчин Б.Сэдэд, зохиолч, орчуулагч Н.Наваан-Юндэн, аман зохиол судлаач, зохиолч Б.Содном, номын сангийн ахмад ажилтан Д.Сурмаажав, Д.Цэрэнханд нарын алдартнууд төржээ.

Номын нээлтээс гадна “Дашдоржийн Нацагдорж ба түүний нөхөд” уран бүтээлийн тоглолтыг олны хүртээл болголоо. Энэ тоглолтод Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурь болон Д.Намдагийн “Оролмаа эх” жүжгийн хэсэгчлэн үзүүлж, зураач Л.Намхайцэрэнгийн зургаас санаа авсан “Bring to life” богино хэмжээний хөдөлгөөнт мэндчилгээг сонирхууллаа.

Эх сурвалж: Montsame.mn

Болгар, Италийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хэлэлцжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав