Хятад руу газрын тос худалдах Исламын хувьсгалт гвардийн корпусын ажиллагаанд оролцсон гэх шалтгаанаар 12 хувь хүн, хуулийн этгээдийг АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын газрын (OFAC) хоригийн жагсаалтад оруулсан тухай тус байгууллагын цахим хуудсанд даваа гарагт мэдээлжээ.
"Өнөөдөр OFAC Исламын хувьсгалт гвардын корпуст Ираны газрын тосыг Хятад руу нийлүүлэхэд туслалцаа үзүүлсэн хүмүүс, компаниудад хориг арга хэмжээ авч байна" гэж уг мэдэгдэлд дурдаад, газрын тосны борлуулалтаас олсон ашгийг зэвсэг үйлдвэрлэх, "Ираны хяналтад байдаг террорист бүлэглэлүүдийг" дэмжих болон Ираны аюулгүй байдлын хүчнийг санхүүжүүлэхэд зарцуулдаг гэжээ.
Хоригийн жагсаалтад Ираны гурван иргэн, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Хятад, Оманы 9 компанийг оруулсан байна.
Хориг арга хэмжээг Иранд эдийн засгийн шахалт үзүүлэх зорилготой "Economic Fury" гэдэг нэртэй хөтөлбөрийн хүрээнд авчээ.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!