Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна.
Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн ажиглалт, судалгаагаар нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу, 43 хувьд дунд гэсэн үнэлгээ гарчээ.
Тодруулбал, тавдугаар сарын эхний арав хоногийн байдлаар Чандмань, Дарви, Булган, Алтай, Жаргалант, Зэрэг сумын нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-4 см хүрч, ургалтын төлөв дунд зэрэг байна. Харин бусад сумын нутгаар ургамлын дундаж өндөр 1 см орчим байгаа бөгөөд ургалтын байдал муу гэж үнэлэгджээ.
Мөн Манхан, Цэцэг, Мянгад сумын ажиглалтын талбайд бэлчээрийн ургамал хараахан цухуйгаагүй байгаа бол зарим хөдөөгийн багийн нутгаар хэсэгчлэн ургаж эхэлжээ.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан бэлчээрийн ургамлын ургалтын төлөв ийнхүү харилцан адилгүй байгаа бөгөөд энэ жилийн нөхцөл байдал Ховд аймгийн ихэнх нутгаар өнгөрсөн оны мөн үеийнхтэй ойролцоо түвшинд байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!