Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
09:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
09:30–16:00 цагт: Монгол Улсын хийн салбарын хөгжил, аюулгүй байдал, дэвшилтэт технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зөвлөгөөн “Холидэй Ин” зочид буудалд болно.
10:00 цагт: ХХОАТ-ыг нэг хувь болгохтой холбоотой хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын 32 гишүүнийг төлөөлж Ж.Баярмаа нар мэдээлэл хийнэ.
15:00 цагт: Уран уншлагын уралдаан Хүүхдийн төв номын санд болно.
-"Тэрбум мод тарих үндэсний өдрүүд" зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Хилийн чанадад:
БНЭУ-ын Гандинагар хотод Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-17-нд болж байна.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!