Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар М.Мандхайг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатарыг сонгож, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилов
Огноо
Унших
15 минут 6 секунд
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар М.Мандхайг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатарыг сонгож, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилов
Нийтлэсэн огноо:

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар М.Мандхайг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатарыг сонгож, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилов

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.02) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад 68 гишүүн хүрэлцэн ирснээр 54 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд өнөөдрийн хэлэлцэх асуудлын тов дараалалд өөрчлөлт оруулах асуудалд УИХ дахь МАН-ын бүлгээс хууль эцэслэн батлах санал хураалтын дараа Хууль зүйн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх, Сонгуулийн ерөнхий хорооны даргыг томилох тухай асуудлыг нэмэх горимын санал гаргасныг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уншиж танилцуулсан. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Чуулганы нэгдсэн хуралдаан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалтаар үргэлжилсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно гэж заасан байдаг. Энэ дагуу Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл (нийт 43 төсөл) нэг бүрээр эцэслэн батлах санал хураалтыг явуулахад Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилов

Дараа нь Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс завсарлага авсан. (дэлгэрэнгүйг эндээс)

Өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан тус бүлгээс авсан завсарлагын хугацааг сунгах хүсэлт гаргасан ч хуралдаан даргалагчаас хугацааг сунгах боломжгүй гэв.

Ингээд Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор нууц санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 91 гишүүний 84 хувь нь дэмжсэн тул үүнтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцлоо.

Зарим байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

Үргэлжлүүлэн Зарим байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн.

Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг (дэлгэрэнгүйг эндээс) Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг (дэлгэрэнгүйг эндээс) Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар нар тус тус танилцуулав.

Байнгын хороодын санал, дүгнэлтэд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Мэндбаярын Мандхайг, Хууль зүйн байнгын хорооны даргад Лхагвын Мөнхбаатарыг нэр дэвшүүлэхийг тус тус дэмжсэн гэсэн байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийг эцэслэн батлагдсаны зэрэгцээ Малчны тухай хуулийн хэрэгжилтийн ерөнхий сонсгол, Усны тухай зэрэг зургаан удаагийн сонсгол, хэлэлцүүлгийг амжилттай хийхэд Б.Бейсен гишүүн эе эв нэгдлийг хичээн ажиллаж, Байнгын хорооны хуралдааны ирцийг өндөр байлгаж, амжилттай ажилласанд талархал илэрхийлэв.

Ингээд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн М.Мандхайг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77 хувь нь тус тус дэмжсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцов.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

Хуралдаан Сонгуулийн ерөнхий хорооны даргыг томилох тухай асуудлаар үргэлжилсэн.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт Хорооны дарга, нарийн бичгийн даргыг Хорооны гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно гэж заасныг үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Нэргүйн Мягмарыг тус Хорооны даргаар томилуулахаар санал болгож буйг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт танилцуулав.

Н.Мягмар нь 1976 онд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн. 1998 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг, 2005 онд Америкийн их сургуулийн Вашингтоны хуулийн коллежийг хууль зүйн магистр зэрэгтэй тус тус төгссөн байна.

Тэрбээр 1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2007-2009 онд ХЗДХЯ-нд ахлах мэргэжилтэн, газрын дарга, 2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, 2010-2012 онд Монголын хөлөг онгоцны бүртгэл ХХК-д менежер, 2012-2014 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2014-2016 онд АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консул, 2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн менежер, 2018- 2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга, 2023-2024 онд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга, 2024-2026 онд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2026 оноос ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байна. Н.Мягмар нь төрийн албанд удирдах албан тушаалд хашиж байсан, мэргэжлийн өндөр боловсрол, мэдлэг, мэргэшлийн ур чадвар, удирдах ажлын дадлага туршлагатай зэргийг харгалзан түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилуулах саналыг оруулж байна хэмээн Улсын Их Хурлын дарга хэлсэн.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2026 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Н.Мягмарыг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилохыг дэмжсэн гэдгийг онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан сонгуулийн байгууллагын эрх зүйн байдал Монголын ардчиллын чухал асуудал тул тус бүлэг энэ асуудалд 3 хоногийн завсарлага авахыг хүслээ. Харин хуралдаан даргалагч Сонгуулийн ерөнхий хороо 2027, 2028 оны сонгуулийг зохион байгуулахад бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг Улсын Их Хурал хаврын чуулганаар шийдэх нь чухал гээд энэ асуудлаар тус бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан.

Энэ талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, дэд хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулав. (дэлгэрэнгүй мэдээллийг эндээс)

Тэрбээр Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн, тогтоолын төслийг баталж өгөхийг хүслээ.

Уг тогтоолын төсөлд Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 18,987,977.9 сая /арван найман их наяд есөн зуун наян долоон тэрбум есөн зуун далан долоон сая есөн зуун мянга/ төгрөгөөр, төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 20,414,286.0 сая /хорин их наяд дөрвөн зуун арван дөрвөн тэрбум хоёр зуун наян зургаан сая/ төгрөгөөр батлахаар тусгасан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Мөнхсоёл, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Ө.Шижир, Я.Батсуурь, Д.Ганбат, М.Мандхай, Г.Очирбат, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд төсөв нь бодлогын хэрэгсэл тул шинээр төлөвлөсөн үйл ажиллгааны 37.8 хувь нь хөгжлийн бодлоготой уялдаагүй, барилга байгууламжийн төсөл арга хэмжээний 50 хувь нь зураг төсөлгүй, эдийн засгийн үр ашгийн тооцооллыг 37 хувьд нь хийгээгүй гэх зэрэг асуудалд хариуцлага тооцсон эсэх, цаашид эдгээр зөрчлийг гаргахаас сэргийлж үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар лавлахад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын гишүүд хариулт өглөө.

Мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд, нийслэлийн агентлагийн дарга нар өөрсдөдөө давуу байдал олгож урамшуулал авсан асуудалд холбогдох шалгалтыг хийн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, санхүүгийн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцсон эсэх, Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн салбарт явуулж буй бодлогын гүйцэтгэл дутуу гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулж хариулт авсан.

Түүнчлэн төсвийн зарцуулалт нь 50 хувьд ч хүрээгүй атлаа гүйцэтгэл нь зорилтод түвшиндээ хүрсэн гэж тайлагнасныг шүүмжилж, Улсын Их Хурлаас төсөв баталж Засгийн газар нь тайлагнасан болж өнгөрдөг энэ асуудлыг онцгойлон анхаарч, ажил хэрэгч байдлаар хэлэлцдэг болох, шаардлагатай гэж үзвэл холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналаар явуулах санал хураалтыг 17 цагт хийхээр болов.

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ

Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Энэ талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, тогтоолын төсөлд Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын тайланд дурдагдсан дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, нийтлэг болон давтан гарч байгаа алдаа, зөрчлийн бодит шалтгааныг судалж тэдгээрийг арилгах, цаашид давтан гаргахгүй байх, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагаа, засаглалыг сайжруулахтай холбоотой болон хууль эрх зүйн зохицуулалтын талаар санал боловсруулж танилцуулахыг Засгийн газарт даалгахаар тусгасан. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн олон жилийн насжилттай, зээлийн хугацаа хэтэрсэн болон найдваргүй болох эрсдэлтэй зээлийн авлагын үлдэгдлийг тодорхойлох асуудлаар төрийн аудитын байгууллага нь аудитын стандарт, холбогдох хууль тогтоомжийн нийцлийг хангаж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгасан гэдгийг онцолсон.

Тус дэд хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх "Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг 17 цагт явуулахаар тогтов. Хуралдаан үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
 
COP17-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна
COP17-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
COP17-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна

COP17-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна

Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргаа ICLEI-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргаа ICLEI-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар, Газиантеп хотын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санал солилцлоо

Улаанбаатар, Газиантеп хотын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санал солилцлоо

Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа

Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа

Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв

Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлнэ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна

Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо

Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо

“Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестиваль-2026 эхэллээ

“Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестиваль-2026 эхэллээ

Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа

Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа

Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ

Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ

COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна

COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Дэлхийн хотуудын хамтын ажиллагаа Улаанбаатарт эхлүүлсэн шинэ түншлэлээр үргэлжилнэ

Б.Пүрэвдагва: Дэлхийн хотуудын хамтын ажиллагаа Улаанбаатарт эхлүүлсэн шинэ түншлэлээр үргэлжилнэ

Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт олон хотын тулгамдсан асуудал болсон

Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт олон хотын тулгамдсан асуудал болсон

Улаанбаатар хот Дэлхийн банк групптэй техникийн болон зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэ

Улаанбаатар хот Дэлхийн банк групптэй техникийн болон зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэ

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ

УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй

УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг КОП17 бага хуралд оролцож буй Израил Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг КОП17 бага хуралд оролцож буй Израил Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

“Нүүдэлчин” соёлын уламжлалт фестиваль Налайх дүүрэгт болж байна

“Нүүдэлчин” соёлын уламжлалт фестиваль Налайх дүүрэгт болж байна

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

200 СУРГУУЛИЙГ “УХААЛАГ, НОГООН” БОЛГОХОД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХАМТРАН АЖИЛЛАНА

200 СУРГУУЛИЙГ “УХААЛАГ, НОГООН” БОЛГОХОД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХАМТРАН АЖИЛЛАНА

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ

Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна

Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа

Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа

Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа

Бонн хот Улаанбаатарын ундны усны чанар, шугам сүлжээний шинэчлэлд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ

Бонн хот Улаанбаатарын ундны усны чанар, шугам сүлжээний шинэчлэлд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна

Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна

Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав

Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав

Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ

Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

“Хуурамч төрх” богино хэмжээний рийл олон ангит кино гарч эхэллээ

“Хуурамч төрх” богино хэмжээний рийл олон ангит кино гарч эхэллээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна

Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна