Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Огноо
Унших
6 минут 2 секунд
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Нийтлэсэн огноо:

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.02) нэгдсэн хуралдаан үдээс хойш үргэлжлэн хуралдаж, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Эдгээр төсөл нь 1991 оны Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд мөрдөх татвар, төлбөр, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг тодорхой болгож, гэрээний тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан. Тэрбээр манай улс газрын тосны бодлогын хувьд хугацаа алдсан тул яаралтай засаж, залруулж өгөхийг гишүүдээс хүссэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй. Төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл илтгэсэн. УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, О.Номинчимэг нар асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн асуултад Ж.Энхбаяр сайд хариулж, бизнесийн эрх ашгийг хамгаалах бодлого баримтлах, хөрөнгө оруулалт татах таатай орчинг бүрдүүлж, санхүүгийн салбарыг либералчилна. Ялангуяа хөрөнгө оруулалтын чиглэлээр 20 гаруй хуульд өөрчлөлт оруулж, зөвшөөрөл нэртэй олон хязгаарлалтыг цөөрүүлэн тодорхой, нэг мөр болгож, цахимжуулна гэсэн юм. Байнгын хорооноос ирүүлсэн саналуудаар санал хураалт явуулахад, гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүнээс ноднин өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хүүхэд, залуучуудын эрүүл мэндэд хор хохирол учруулж буй асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой төслийг дэмжих талаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, С.Эрдэнэбат нар онцолж байв. Зарчмын зөрүүтэй 4 саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар "Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг 70 гишүүн дэмжсэн тул тогтоолыг баталсанд тооцов. Түүнчлэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, баталсан юм. Орон сууц захиалгаас үүдэн хохирсон 600 гаруй иргэдийн гомдолд үндэслэн Өргөдлийн байнгын хороо энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Цаашид орон сууцны залиланг таслан зогсоох шийдвэрийг парламент гаргалаа хэмээн УИХ-ын дарга С.Бямбацогт онцлон тэмдэглэв.

Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2026 оны 07 дугаар сарын 03-ны 10.00 цаг хүртэл завсарлага авав. Харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад, гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийн төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаясгалан, Д.Үүрийнтуяа, Б.Уянга нар байр суурь илэрхийллээ.

Мөн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, дэгийн дагуу нууц санал хураалт явуулан УИХ-ын тогтоол баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Дугарсүрэнгийн Гүн-Үйлсийг 63 хувийн саналаар, Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн Дашзэвэгийн Мягмарсүрэнг 72 хувийн саналаар, Сандагийн Од-Эрдэнийг 72 хувийн саналаар, Маналжавын Төрманлайг 56 хувийн саналаар тус тус дэмжиж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо. Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид дэмжигдсэнтэй холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Өлзийбаатар, С.Алтанцэцэг, В.Батрдэнэ, Д.Батсүх, Н.Жанцан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж нийт гишүүдийн 73 хувь нь дэмжив.

Энэ өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай", "Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг гишүүдийн олонхын саналаар баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ

Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо

“Мянган морьтон“ аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

“Айчи-Нагояа 2026” Азийн спортын 20 дахь удаагийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг хүндэтгэн үдлээ

Ази тивийн аварга шалгаруулах тийболын тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад баяр хүргэлээ

Нийслэлийн 21 байршилд “Хотхоны бага сургууль“ үүдээ нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг “Ногоон өртөө“ ашиглалтад орлоо

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав

УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж байна

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа

БОХХААБХ-ны дарга М.Мандхай G-CAP сургалтын хөтөлбөрт оролцсон парламентын гишүүдэд сертифик гардуулав

Зуны асуудлаа шийдэж амжаагүй байхад өвөл хаяанд ирлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

“Нээлттэй парламент” танхимд Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн ажиллав

Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа