Хоёрдугаар салбар хэлэлцүүлэг “Хиймэл оюун ухаан, технологи ба хүртээмжтэй инновац” сэдвээр өрнөлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 48 секунд
Хоёрдугаар салбар хэлэлцүүлэг “Хиймэл оюун ухаан, технологи ба хүртээмжтэй инновац” сэдвээр өрнөлөө
Нийтлэсэн огноо:

Хоёрдугаар салбар хэлэлцүүлэг “Хиймэл оюун ухаан, технологи ба хүртээмжтэй инновац” сэдвээр өрнөлөө

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Бан Ги Мүний нэрэмжит “Сайхан ирээдүйн төлөө” сан, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судлалын төвөөс хамтран зохион байгуулж буй (2026.07.03) “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган Төрийн ордонд үргэлжилж байна.

Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Сайхан ирээдүйн төлөө” сангийн тэргүүн Бан Ги Мүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төвийн захирал, Япон судлал, социологийн профессор Киёотэрү Цуцуй нар үг хэлж, оролцогчдод амжилт хүссэн. Дөрвөн салбар хэлэлцүүлэгтэй зохион байгуулагдаж буй чуулга уулзалтын “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдэвт эхний хэлэлцүүлгээр ардчиллын үнэт зүйл, иргэдийн оролцоо, сайн засаглалын талаар өргөн хүрээтэй санал солилцлоо. Үргэлжлүүлэн “Хиймэл оюун ухаан, технологи ба хүртээмжтэй инновац” сэдвээр үргэлжилж, Ёнсейн их сургуулийн профессор Жун Тэ Ён хоёрдугаар салбар хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллав.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар эхний илтгэлийг танилцуулахдаа энэ эрин цагийн хүч нь технологийн хурд гэдгийг онцлоод, хиймэл оюун ухаан нь боловсрол, төрийн үйлчилгээ, харилцааны дэд бүтцийн хувиар нийгмийн үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болоод байгаа тул улс орон бүр энэ технологийн ашиг шимийг хэрхэн хүртэх талаар анхаарч байгаа хэмээсэн. Монгол Улс нь бүс нутгийн, Алтай дамнасан улс орнуудын харилцааны гүүр болдог онцлогтойг дурдсан. Энэ хүрээнд Монгол Улс үүрэг амлалт өгөхийн тулд дараах гурван асуудлаа шийдэх боломжийн талаар танилцууллаа. Манай улсын тогтолцоо хувь хүний шийдвэр, нөлөөллөөс өндөр хамааралтай байгаа нь авлигын эрсдэлийг дагуулдаг. Авлигатай тэмцэх улс төрийн амлалт чухал боловч зөвхөн амлалтаар асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй. Иймээс шийдвэр гаргах тогтолцоо, архитектурыг шинэчилж, хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүдийг төрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх шаардлагатай байна хэмээгээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын жишээг дурдав. Иймд төрийн чадавх, ил тод байдал, авлигатай тэмцэх үр нөлөөг дээшлүүлэх, төр, иргэдийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан засаглалын шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.

Удаад нь, Монголын боловсролын салбар өнөөгийн нийгэм, технологийн хөгжлөөс хоцрохгүй шинэ үеийн хэрэгцээ шаардлагад нийцэн шинэчлэгдэх шаардлагатай байна. Гэвч хот, хөдөөгийн боловсролын хүртээмж, чанарын ялгаа нь бодит тэгш бус байдлыг бий болгож, хүний эрхийн баталгаатай хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна. Тэгш боломжийг хангахын тулд хиймэл оюун ухаан болон дижитал технологид суурилсан боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн боловсролын боломжийг нэмэгдүүлэх, багш нарын ачааллыг бууруулах, сургалтын чанарыг сайжруулахад хиймэл оюунд суурилсан шийдлүүд чухал үүрэгтэй хэмээн үзэж буйгаа хэлэв.

Мөн үндэсний хэмжээний өгөгдлийн бие даасан байдал, боловсролын контентын хөгжүүлэлт, монгол хэл дээрх хиймэл оюун ухааны экосистемийг бий болгох нь стратегийн ач холбогдолтой болохыг дурдав. Энэ хүрээнд багшийн үүргийг орлуулах бус, харин тэднийг дэмжих, сургалтын үр дүнг сайжруулах чиглэлд технологийг ашиглах нь зүйтэй хэмээлээ.

Цаашид боловсрол, дижитал дэд бүтэц, өгөгдлийн бодлого, хиймэл оюун ухааны хөгжлийг уялдуулсан цогц шинэчлэл хийх замаар Монгол Улс тэгш хүртээмжтэй, ирээдүйд чиглэсэн боловсролын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай хэмээн Г.Занданшатар илтгэгч тэмдэглэлээ.

Хиймэл оюун ухааны хөгжил нь зөвхөн алгоритм бус, харин тооцооллын хүчин чадал, дата төв, эрчим хүч, хөргөлтийн систем, чип болон сүлжээний дэд бүтцэд тулгуурласан цогц экосистем болохыг онцлоод “Энэ утгаараа хиймэл оюун ухааны хөгжлийн гол хязгаарлагч хүчин зүйл нь санаа, алгоритм бус, харин цахилгаан эрчим хүчний хангамж болж байна. Харин Монгол Улс нар, салхины сэргээгдэх эрчим хүчний өндөр нөөцтэй тул дата төв, дижитал дэд бүтэц, хиймэл оюун ухааны экосистемийг хөгжүүлэх стратегийн боломжтой гэж үзэж байна. Үүнийг эрчим хүчний бодлого, дижитал бодлого, боловсролын бодлоготой уялдуулан хөгжүүлэх нь зүйтэй” хэмээсэн. Мөн хиймэл оюун ухаангүйгээр орчин үеийн эдийн засаг, төрийн чадавх, өрсөлдөх чадварыг хангах боломж хязгаарлагдаж байгаа тул үндэсний түвшинд хиймэл оюун ухааны суурь дэд бүтэц, өгөгдлийн бие даасан байдал, хүний төвтэй зохицуулалтыг бүрдүүлэх шаардлагатай байна гэв.

Ингэснээр Монгол Улс технологийн хэрэглэгч бус, харин дэд бүтэц, өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан инновацийн үйлдвэрлэгч улс болох боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа чуулганы индрээс хэллээ.

Дээрх шийдлүүдийг хэрэгжүүлсний дараа Монгол Улс нь Евразийн өргөн орон зайд инновац, ур чадвар, технологийн солилцоог холбох “гүүр улс” болох стратегийн боломжтой гэж үзэж байна гэв. Энэ хүрээнд улс бүр үндэсний хэл дээр суурилсан хиймэл оюун ухаан, дижитал дэд бүтэц, итгэлцэлд тулгуурласан өгөгдлийн экосистемийг хөгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Улс үндэстнүүдийн хүүхэд бүр төрөлх хэлээрээ, өөрийнхөө бүтээлүүдээ хиймэл оюун ухаанаар бүтээн туурвиж, үр шимийг нь эдлэх ирээдүйг цогцлуулахын төлөө ажиллацгаая хэмээн уриаллаа.

Хиймэл оюун, технологийн шинэтгэл хүн төрөлхтний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар, улмаар олон улсын хамтын ажиллагаанд ямар хэмжээний үүрэг, ач холбогдолтой болох талаарх санаачилга бүхий дээрх илтгэлийн дараа Цахиурын хөндий дэх Silkroad Innovation Hub-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ассет Абдуалиев илтгэл танилцууллаа. Тэрбээр Silkroad Innovation Hub-ийг үүсгэн байгуулах болсон үзэл баримтлалынхаа талаар, өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны өнөөдрийн үр нөлөөний талаар илтгэлдээ дурдав. Түүний үүсгэсэн хаб-аар дамжин Азийн улс орнууд, тэр дундаа Монгол Улс ч олон улсын хамтын ажиллагаанд оролцож, эдийн засгийн өндөр үр өгөөжийг хүртэх боломж бүрдээд байгааг хуваалцсан. Silkroad Innovation Hub-д Монгол Улс онцлох түншлэгч болохыг тайлбарлаад, талархал илэрхийлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийтдээ 45 старт ап эхлүүлсэн бөгөөд 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг босгосон байна. Цаашид АНУ-ын зах зээлд гарах бодлого баримтлан, төлөвлөж байгаа аж. Илтгэгч үргэлжлүүлэн тус хаб дахь Монголын оролцогчдын талаар, мөн оролцох эрмэлзэлийн талаар, энэ хүрээнд боловсруулж буй арга хэмжээ, төлөвлөгөөний талаар мэдээлэл танилцуулсан юм.

Хирошимагийн их сургуулийн Дэлхийн санаачилгын асуудал хариуцсан Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, профессор Шинжи Канэко ээлжит илтгэлийг танилцууллаа. Тэрбээр хиймэл оюун ухаан нь зөвхөн алгоритм бус, дата төв, эрчим хүч, тооцооллын дэд бүтэц зэрэг цогц системд тулгуурласан хөгжлийн шинэ үе хэмээгээд “Hiroshima AI Process” олон улсын санаачилгын талаар дэлгэрэнгүй мэдээлж, энэ чиглэлээрх арга хэмжээний талаар дурдаж байсан. Боловсролын салбар дахь шийдлүүд, хандлага, ашиглалтын талаар илтгэсэн. Хиймэл оюуны нийгэм дэх ашиглалт, үр нөлөөний талаарх баримтуудыг танилцуулаад, олон улсын түвшинд энх тайван, аюулгүй байдлын түншлэлийн хүрээн дэх яриа, хэлцэлүүдийн талаар дурдаж байв. Энхтайван үгүй бол энэ систем нь тогтворгүй болох учраас хиймэл оюун нь зах зээлийн бүтээгдэхүүн биш гэлээ. Энх тайвны зорилгоор, шударга ёсыг тогтоох, хүний эрхийг баталгаажуулах чиглэлээр ашиглаж буй хиймэл оюуныг хамтдаа хөхиүлэн дэмжиж, дэлгэрүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэсэн.

Хиймэл оюун ухаан болон инновацын бодлого нь байгаль орчны бохирдол болон орон нутгийн асуудал, улмаар уур амьсгалын өөрчлөлт зэрэг бүх нийтэд хамааралтай сорилтыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй бөгөөд үүнийг аль нэг улс орон бус, хамтын ажиллагаа болон хиймэл оюунд суурилсан шийдлээр үр ашигтай хэрэгжүүлэх шаардлагатай байна хэмээсэн. Иймээс эдийн засаг, технологи, институцийн хөгжлийг хиймэл оюун ухааны давуу талтай уялдуулж, тогтвортой хөгжлийн суурь болох үл харагдах дэд бүтцийг бэхжүүлэх замаар энх тайван, шударга ёс, нийгмийн нэгдмэл байдлыг хангах нь стратегийн зорилт болгох нь зүйтэй хэмээснээр профессор Шинжи Канэкогийн илтгэл өндөрлөв.

Үргэлжлүүлэн БНСУ-ын Усны нөөцийн корпорацын Олон улсын бизнес хариуцсан дэд ерөнхийлөгч Чү Ён Дог усны менежментэд хиймэл оюуныг хэрэглэх нь сэдвээр танилцуулга хийсэн. Тэрбээр Монгол Улсын усны нөөцийн нөхцөл байдлын талаар маш дэлгэрэнгүй баримтуудыг танилцуулаад энэ нөхцөлд усны нөөцийн менежмент хэрэгтэй хэмээсэн. Үргэлжлүүлэн тэрбээр өөрийн орны туршлага, энэ салбарын стандартыг танилцуулад усны одоо зүй зохистой менежментийн хувьд усны алдагдлыг бууруулах нь чухал бөгөөд ингэснээр өртөг зардал буурч, эдийн засгийн үр ашиг нь нэмэгдэх хамаарлын талаар хэлсэн. Энэ үндсэн дээр усны ухаалаг менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн гэлээ.

Монгол Улсын усны дэд бүтцийн талаарх судалгаагаа хэлээд, суурин газруудын дэд бүтэц нь насжилт өндөртэй учраас усны алдагдал их байдаг талаар баримтуудыг дурдав. Энэ мэт асуудлыг засахад түүний танилцуулж буй усны ухаалаг менежмент нь ямар шийдлийг санал болгож буйг хуваалцсан.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсын эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, хэтийн төлөвийн талаар илтгэл танилцууллаа.

Өмнө нь эмнэлгүүд хоорондоо мэдээлэл солилцдоггүй, өвчтөний өгөгдөл салангид хадгалагддаг, давхардсан шинжилгээ, үйлчилгээ ихээр үүсдэг зэрэг хүндрэлүүд байсан нь үйлчилгээний үр ашиг, хүртээмжид сөргөөр нөлөөлж байв. 2024 онд Засгийн газраас эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг стратегийн түвшинд хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, нэгдсэн эрүүл мэндийн мэдээллийн систем бий болгох үүргийг Эрүүл мэндийн яаманд өгсөн. Одоогоор олон улсын стандарттай уялдсан мэдээлэл солилцооны системийг нэвтрүүлж, эмнэлэг, лаборатори, даатгал болон бусад үйлчилгээний өгөгдлийг нэгтгэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа гэв. Түүнчлэн 2007 оноос хойших түүхэн өгөгдлийг нэгтгэн төвлөрсөн дата сан бүрдүүлж байгаа бөгөөд жилд 50+ сая орчим мэдээллийн солилцоо хийгдэж байна гэлээ. Энэхүү нэгдсэн дата дэд бүтэц нь цаашид эрүүл мэндийн бодлого, төлөвлөлт, хяналт шинжилгээнд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих үндэсний хэмжээний стратегийн нөөц болно хэмээн танилцуулсан.

Энэхүү салбар хуралдааны төгсгөлд Бүгд Найрамдах Узбекистан Улсын “IT Park” байгууламжийн ахлах зөвлөх Абдулахад Кучкаров дижитал экосистемийн хөгжлийн туршлага, хэрэгжилтийн талаар танилцуулав. Тус улс нь боловсрол, дэд бүтэц, технологийн бие даасан байдал, стартап болон венчур хөрөнгө оруулалтын дэмжлэгийг хамарсан цогц бодлого хэрэгжүүлж байгаа юм байна.
Энэ хүрээнд нийт 220 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар IT Park дэд бүтэц байгуулж, инновацын хамтын ажиллагааны орчин бүрдүүлжээ. Одоогоор 150 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа аж.

Стартап экосистемийн хувьд богино хугацаанд мэдэгдэхүйц өсөлт гарч, хөрөнгө оруулалт 3 сая ам.доллароос 350 сая ам.доллар хүртэл нэмэгдсэн бөгөөд нийт экосистемийн үнэлгээ 4.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Илтгэлийнхээ төгсгөлд тэрбээр хиймэл оюун ухаан нь шинэ эрин үеийг тодорхойлж, эдийн засаг болон нийгмийн бүх салбарт нэвтэрч буйг онцолж, түүнийг зөв ашиглахын ач холбогдлыг дурдлаа.

Ийнхүү “Хиймэл оюун ухаан, технологи ба хүртээмжтэй инновац” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. "Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган “Чухал ашигт малтмал, уул уурхай ба ногоон технологи”, “Эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхжуулалт” сэдэвт салбар хуралдаануудаар үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

АБГББХ: Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ
АБГББХ: Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав