Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 49 секунд
Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа
Нийтлэсэн огноо:

Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.07.03)-ийн үдээс хойших хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, А.Ганбаатар нарын 65 гишүүний өргөн мэдүүлсэн Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм. Манай улсад асрах үйлчилгээний харилцааг Нийгмийн халамжийн тухай болон бусад хууль тогтоомжоор хэсэгчлэн зохицуулж байгаа боловч иж бүрнээр, цогцоор нь зохицуулсан эрх зүйн орчин бүрдээгүй байгааг тэрбээр дурдсан юм. Үүний улмаас асрах үйлчилгээний хүртээмж, чанар хангалтгүй, хүний нөөцийн тогтолцоо төлөвшөөгүй, санхүүжилтийн эх үүсвэр хязгаарлагдмал, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоо сул байгааг өгүүлж, энэ төрлийн үйлчилгээний эрх зүйн үндсийг бүрдүүлэх үйлчилгээний төрөл хэлбэр, стандарт үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авагчийн эрх, үүрэг, санхүүжилтийн тогтолцоо, төрийн дэмжлэг, хяналт, хариуцлагыг цогцоор нь зохицуулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэсэн юм.

Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл 10 бүлэг, 30 зүйлтэй, уг үйлчилгээний төрөл, хэлбэр, хамрах хүрээг тодорхойлох, гэрээр болон байгууллагад өдрийн болон явуулын үйлчилгээ үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоох, үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шаардлага, хүний нөөц, сургалт, мэргэжлийн тогтолцоог бүрдүүлэх, мөн үйлчилгээ авагчийн эрх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа үйлчилгээ худалдан авах болон олон эх үүсвэрт санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх, үйлчилгээний чанар, хяналт, хариуцлагын тогтолцоог бий болгох зэрэг үндсэн зохицуулалтыг тусгасан байна. Мөн хууль санаачлагчид төслийг боловсруулах хүрээнд хэрэгцээ шаардлагын урьдчилсан тандалт судалгаа, үр нөлөөний үнэлгээг хийж, Герман, Япон, БНСУ зэрэг улсын туршлага, эрх зүйн зохицуулалтыг судалж, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Азийн сан, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагын судалгааны үр дүнг ашигласан байна.

Хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явуулсан тухай Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, А.Ганбаатар, М.Нарантуяа-Нара нар үг хэлж, дэмжсэн байр суурь илэрхийлсэн байна. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, О.Саранчулуун, Х.Болормаа, Д.Ганмаа нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс болж шаналж, ар гэрийнхнийхээ асрамж, халамжид орсон хүмүүс олон байдгийг дурдан, хуулийн төслийг дэмжиж байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун үйлчлүүлэгчийн сэтгэл зүй, нийгмийн хамгаалал шаардлагатай болсон тохиолдлыг хэрхэн тодорхойлох, асрагчдыг хэрхэн бэлдэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн халамжийн төвүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар асуулт асууж, хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор энэ төрлийн үйлчилгээний төрөл, ангилал ямар байх, асрах үйлчилгээний төвүүдийг хэрхэн байгуулах тухай асууж, хуулийн төслийг дэмжинэ гэдгээ хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зарим төрөл зүйлтэй давхардаж болзошгүйг анхааруулаад, үйлчилгээний төлбөр, зардлын талаар тодорхой тусгах шаардлагатайг тэмдэглэв.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэболд нар үг хэлж, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Төвийн эрчим хүчний төслийн III үе шатны зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон баталлаа

Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 02-ны өдөр буюу өчигдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны 17 сая еврогийн зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаарх танилцуулгын Сангийн сайд З.Мэндсайхан хийлээ. Энэхүү хэлэлцээрийг Улсын Их Хурлын Эдийн засгийн, Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын хуралдаанаар энэ оны дөрөвдүгээр сард хэлэлцэн дэмжсэний дагуу Засгийн газар зургадугаар сард гарын үсэг зурсан байна. Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хороонд шинээр дэд станц, хос цахилгаан дамжуулах кабель шугам барьж одоо байгаа Туул дэд станцыг өргөтгөх ажлыг гүйцэтгэх ажээ.

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр танилцууллаа. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн үр ашиг болон эрчим хүчний төслийн зээлийн эргэн төлөлтийн тухай, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр гадаад зээлийн бодлого, эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр гадаад зээлийн ашиглалт, өрийн хязгаар, 10 аймгийн дулааны станцын төслийн нөхцөл байдал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар олон улсын зээлээр хэрэгжүүлж байгаа эрчим хүчний магистраль шугам татах ажлын удаашрал, түүний шалтгаан, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн болон хот хоорондын эрчим хүчний магистраль шугамыг шинэчлэх төлөвлөгөө байгаа эсэхийг асууж, хариулт авчээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүжин гадаад зээл, тусламжийн төсвийн сахилга батыг олон улсын стандартад нийцүүлэх төслийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх талаар үг хэлсэн байна.

Зээлийн болон төслийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Сангийн сайд З.Мэндсайхан болон Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр нарын хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Д.Ганбат нар асуулт асууж, эрчим хүчний салбарын төслийн зээлүүдийг ихэвчлэн гадаад валютаар авснаас болж ханшийн уналтаас шалтгаалан тэдгээр төслийн өртөг өсөж байгаад анхаарах шаардлагатайг болон эрчим хүчний дотоодын нөөц бололцоог бүрэн ашиглах, өмнө эхлүүлсэн төслүүдийн удирдлага, менежментийг сайжруулах эрэлт хэрэгцээ байгааг онцолсон юм.

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталлаа.

“Эрчим хүч IV” төслийн зээлийн хэлэлцээрийг батлав

Дараа нь Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын 78 сая ам.долларын “Эрчим хүч IV” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцээрт энэ оны тавдугаар сард гарын үсэг зурсан гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулж, “Эрчим хүч IV” төслийн хүрээнд Мандалговь-Арвайхээр чиглэлийн 287 км урт, 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Өвөрхангайн дэд станцыг шинээр барих, Баянхонгор, Арвайхээр, Мандалговийн дэд станцуудыг өргөтгөх ажлуудыг хийнэ гэв.

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл танилцуулав. Тэрбээр Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, дулааны болон цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг бүрдүүлж, хангамжийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай талаар үг хэлсэн байна.

Засгийн газрын танилцуулга болон Байнгын хорооны санал дүгнэлтийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн эрчим хүчний салбарын хүндрэлтэй нөхцөл байдал өмнөх Засгийн газруудын үеэс хуримтлагдсан тухай сайд Б.Найдалаагийн тайлбарт хариу өгч, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч, бүс тутамд 50 мВт-ын салхин станц барих нь зүйтэй гэсэн юм.

Санал хураалт явуулахад “Эрчим хүч IV” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав.

“Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг баталлаа

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дараа нь хэлэлцлээ. Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулгадаа 65.0 сая еврогийн тус хэлэлцээрийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг долоон байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх, суурилуулах, хүний нөөцийг чадавхжуулах төслүүдийг хэрэгжүүлнэ гэв.

“Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийг төслийг хэлэлцсэн тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар Монгол Улсад нас баралтын тэргүүлэх шалтгааны дотор хорт хавдар өндөр хувийг эзэлж байгаа бөгөөд хорт хавдрын нейронавигац стеротактик оношилгоо эмчилгээний төв байгуулах нь хорт хавдрыг өндөр нарийвчлалтай гэмтэл багатайгаар эмчлэх боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтойг тайлбарласан байна. Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцон гишүүдийн олонх дэмжжээ.

Сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар үг хэлж, үндэсний их баяр наадмын өмнө том хэмжээний зээлийн хэлэлцээрүүдийг Улсын Их Хурлын гишүүдээр олигтой хэлэлцүүлэлгүй соёрхон батлах нь буруу гэсэн байр суурь илэрхийлэв. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэнээр эцэслэн баталлаа.

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, хяналт шалгалтын цаглавар батлав

“Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг дараа нь хэлэлцлээ. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцсэн тухай санал дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Баярбаатар нар танилцуулав. Тус Байнгын хороо тогтоолын төслүүдийг энэ сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Тогтоолын төслүүдийг батлах нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоолуудыг батлагдсанд тооцож, Улсын Их Хурлын дарга бүрэн эхээр нь уншиж сонсголоо.

Үргэлжлүүлэн, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгосон юм. Үүгээр Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудал дууссан тул тэрбээр үг хэлж, ээлжит чуулганы үйл ажиллагааг өндөрлүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээний үр дүнд Азийн бүс нутаг тогтвортой байдлын хөгжлийн зорилтуудаар хамгийн ахицтай бүсэд тооцогдох боллоо
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээний үр дүнд Азийн бүс нутаг тогтвортой байдлын хөгжлийн зорилтуудаар хамгийн ахицтай бүсэд тооцогдох боллоо
 
Нөлөөллийн бүсийн иргэдэд мэргэжил олгох сургалт эхэллээ
Нөлөөллийн бүсийн иргэдэд мэргэжил олгох сургалт эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв