COP17-д зориулсан “залхуу“ хөтөч
Огноо
Унших
9 минут 23 секунд
COP17-д зориулсан “залхуу“ хөтөч
Нийтлэсэн огноо:

COP17-д зориулсан “залхуу“ хөтөч

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал маргаашнаас эхлэн 28-ны өдрийг хүртэл үргэлжлэх билээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо дэлхийн 197 улс орны элч төлөөлөгчид, төрийн түшээд, бизнес, иргэний нийгмийн удирдагчид, эрдэмтэд, залуучууд, уугуул иргэд болон малчид, тариаланчид нэгдэн цөлжилтийн тухай хэлэлцэх гэж байна.

Хэрэв та COP17-д очихоор сонирхож байгаа эсвэл ямар үр дүнд хүрэх бол гэж анхааралтай ажиглаж байгаа нэгэн бол бидний бэлдсэн энэхүү хөтчөөс хэрэгтэй бүх мэдээллээ багцлан аваарай.

1. Цэнхэр болон ногоон бүсийн ялгааг ойлгох


ЦЭНХЭР БҮС

Цэнхэр бүсийн сэдэвчилсэн өдрүүдтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энд дарна уу.

Хурлын талбай үндсэн хоёр бүсэд хуваагдана:

Цэнхэр бүс - Blue Zone

Ямар учиртай хэсэг вэ?
Энэ хэсэг нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) албан ёсны хэлэлцээ, бага хурлын талбай. Энд төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт, сайд нарын өндөр түвшний яриа хэлэлцээ, албан ёсны хороодын уулзалтууд болно гэсэн үг.

Бүтэц ба хэмжээ
Цэнхэр бүс нь нийт 3,456 м.кв талбайг хамрах бөгөөд 4 бүсэд хуваагдсан 96 павильоноос бүрдэнэ. Мөн үндсэн хуралдааны танхим, салбар хуралдааны өрөөнүүд болон хэвлэл мэдээллийн хэсэгтэй байна.

Нэвтрэх эрх
Цэнхэр бүсэд зөвхөн НҮБ-ын магадлан итгэмжлэл бүхий төлөөлөгчид, үзэсгэлэн гаргагчид болон ажилтнууд нэвтэрнэ.

Цагийн хуваарь
Ажлын өдрүүдэд 08:30-18:00, амралтын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ажиллах бөгөөд хурлын сүүлийн өдөр буюу 8-р сарын 28-нд 15:00 цагт хаахыг анхаараарай.


НОГООН БҮС

Ногоон бүсийн зэрэгцээ арга хэмжээний хөтөлбөртэй илүү дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энд дарна уу.

Цэнхэр бүсийн зэргэлдээ байрлах ногоон бүс нь хүн бүхэнд нээлттэй бөгөөд COP17 дээрх хамгийн сонирхолтой хэсэг.

Байгаль орчны сонирхолтой шийдлүүд: Газрын нөхөн сэргээлт, байгальд ээлтэй шийдэл бүхий үзэсгэлэн, төсөл, соёлын арга хэмжээ, хэлэлцүүлэг, интерактив үйл ажиллагаа төрөл төрлөөрөө бий.

Шинэ хүмүүстэй танилцах боломж: Мөн энэ бүсэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочид, төлөөлөгчид, дотоодын шилдэг төсөл, санаачилга танилцуулагдах тул та сонирхсон сэдвээрээ мэдлэг, туршлага солилцон, дотоодын болон олон улсын оролцогчидтой холбоо тогтоох боломжтой.

Урлаг, соёлын арга хэмжээ: COP17 дээр өдөр бүр улс орны чухал хэлэлцээр хийгдэхээс гадна зэрэгцээ арга хэмжээнүүд зохиогдох юм. Тиймээс ирсэн зочид уйдах завгүй Монгол соёл, урлагийн арга хэмжээ, тоглолтуудыг үзэх боломжтой.

Нэвтрэх эрх
Хүн бүрд нээлттэй бөгөөд та иргэний үнэмлэх (эсвэл e-Mongolia) заавал бэлэн байлгаарай.

2. Хөтөлбөрийн тухай ерөнхий ойлголттой болох

Цэнхэр бүс, ногоон бүсийн ялгааг мэдсэн бол одоо тус бүрд нь зохиогдох арга хэмжээтэй танилцах хэрэгтэй. Энд бид цэнхэр бүс болон ногоон бүсэд тус бүр ямар үйл ажиллагаа зохиогдохыг багцлан бэлдэв.


3. Өгэдэй, Цагаадай, Зүчи, Тулуй танхимын учрыг олох

Ногоон бүс дэх олон нийтэд зориулсан гол үйл ажиллагаанууд Чингис хааны дөрвөн хүүгийн нэрээр нэрлэгдсэн танхимд явагдана.

Цагаадай танхим: Голдуу илтгэл, уралдаан болно. Жишээ нь: Инженерчлэлийн "Nomatech Challenge", TEDxUlaanbaatarSalon зэрэг арга хэмжээнүүд энд болох нь ээ.

Зүчи: Олон нийтийн болон орон нутгийн соёлын үзүүлбэрүүд болно. Жишээ нь: Дундговь аймгийн соёлын өдөрлөг.

Өгэдэй болон Тулуй: Төрөл бүрийн хэлэлцүүлэг, олон улсын байгууллагуудын танилцуулга, байгаль орчны сэдэвт урлагийн инсталяцууд байрлах юм.


4. Нээлтийн өдөрт анхаарлаа хандуулах нь


8-р сарын 17 буюу өнөөдөр дэлхий нийтийн анхаарал Улаанбаатар хот руу чиглэж, талуудын бага хурал албан ёсоор эхлэх билээ.

Юун түрүүнд цэнхэр бүсэд НҮБ-ын албан ёсны нээлт болж, төрийн тэргүүдийн дээд хэмжээний уулзалт эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч болон НҮБ-ын дээд албан тушаалтнууд дэлхийн 197 орны төлөөлөгчдөд хандан нээлтийн үг хэлж, дэлхийн дулаарал, цөлжилттэй тэмцэх хурлын албан ёсны зорилгыг тодорхойлно. Эндээс магадгүй та уг хуралд хаанаас ямар хүмүүс ирснийг мөн хаана ямар чухал хэлэлцээр болохыг мэдэж авах биз ээ.

Бүр илүү дэлгэрэнгүй энэ бүгдтэй танилцахыг хүсвэл COP17 аппыг татвал бүх зочид төлөөлөгчид болон хөтөлбөрийн мэдээлэл илүү дэлгэрэнгүй бий.

5. Инновац, бизнес төслүүдтэй танилцах

Хэрэв та бизнес эрхлэгч, оюутан, эсвэл зүгээр шинэлэг санаа хайж байгаа нэгэн бол ногоон бүсээр 8-р сарын 18-22-ны өдрүүдээр зочлоорой. Энд "Интерактив", "Бизнес", "Хүн төвт" сэдэвт өдрүүд үргэлжлэх бөгөөд онцлох арга хэмжээнээс дурдвал 8-р сарын 18-ны 09:00 цагт Цагаадай танхимд болох шилдэг инженерүүдийн ур ухааныг сорих "Nomatech Challenge уралдааныг санал болгоё.

6. Хэрэв та жуулчид дагуулж яваа бол

8-р сарын 23-ны өдөр Нүүдэлчин фестиваль болох юм. Энэ өдрийг "Соёл болон Тэсвэрлэх байдлын өдөр" хэмээн нэрийдсэн бөгөөд ногоон бүсийн "Нүүдэлчдийн нутаг" (The Nomadic Land) хэсэгт утгаараа баяр наадам болох нь ээ. Ялангуяа гаднын жуулчдыг Монгол ахуй, бэлчээрийн мал аж ахуйн онцлог, үндэсний урлагтай танилцуулахыг хүсвэл ногоон бүсийг зориорой.


7. Байгаль орчны чиглэлийн төслүүдтэй танилцах

Хэрэв та байгаль орчны чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг, ТББ-ын гишүүн эсвэл судлаач бол 8-р сарын 24-25-ны өдрүүдэд ногоон бүсийн үзэсгэлэн болон "Шинжлэх ухаан ба Олон нийтийн павильон"-оор ороод гараарай. Учир нь энд дэлхийн дулааралтай тэмцэхэд чиглэсэн хэдэн сая долларын ногоон санхүүжилтийг хэрхэн босгох, байгаль дэлхийн хамгийн үнэт эрдэнэ болсон усыг хэрхэн хэмнэж, хомсдолоос сэргийлэх шилдэг шийдлүүдийг энд хэлэлцэх юм.

8. Ядарвал хаана очих уу?

Талбай дээгүүр өдөржин алхаад ядарвал ногоон бүс дэх Movie Ger-ийг зориорой. Энд байгаль хамгааллын сэдэвтэй гадаад, дотоодын шилдэг баримтат кинонуудыг үнэ төлбөргүй үзэхийн зэрэгцээ, уран бүтээлчидтэй шууд ярилцах боломжтой.

9. Гол хэлэлцээрүүд хаана болох вэ? Юуг, хэзээ хэлэлцэх вэ?

COP17-ийн хамгийн чухал хэлэлцээрүүд мэдээж цэнхэр бүсэд болно.

Үндсэн хуралдааны танхим (Main Plenary Hall): Дэлхийн 197 орны төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын албан ёсны нэгдсэн чуулган явагдах хэсэг.
Салбар хуралдааны өрөөнүүд (Side Event Rooms): Улс орнуудын сайд нар, хороодын яриа хэлэлцээ, гэрээг батлах уулзалтууд болно.

Хурал дэлхийн удирдагчид голчлон дараах 4 асуудалд төвлөрч хэлэлцээр хийнэ:

1. Цөлжилт ба газрын доройтол: Дэлхий даяар, тэр дундаа Монгол шиг хуурайшилтай бүс нутгуудад эрчимтэй явагдаж буй цөлжилтийг хэрхэн зогсоох, доройтсон газрыг буцаан сэргээх ямар шийдлүүд байгааг хэлэлцэнэ.


2. Ногоон санхүүжилт (8-р сарын 24-нд): Байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэхэд асар их хөрөнгө шаардлагатай. Тиймээс энэ мөнгийг дэлхийн томоохон улс орнууд, олон улсын байгууллагуудаас хэрхэн босгох, тусламж хэрэгтэй орнуудад хэрхэн хуваарилах хэлэлцээрүүд хийгдэнэ.

3. Ус ба хүнсний аюулгүй байдал (8-р сарын 25, 27-нд): Хөрсөө эрүүл байлгаж гэмээнэ хүн төрөлхтөн хүнс тэжээлээр хангагдах тул эрүүл хөрс, тогтвортой хөдөө аж ахуйн бодлогыг зайлшгүй ярилцана.

4. Уламжлал ба байгаль хамгаалал: Энэ удаагийн хурлын нэг онцлог нь бэлчээрийн мал аж ахуй, малчдын байгальтай харьцдаг уламжлалт мэдлэгийг дэлхий нийтэд таниулж, үүнийг байгаль хамгаалах дэлхийн бодлогод хэрхэн албан ёсоор оруулах тухай асуудлыг хөндөх юм.

Эх сурвалж: COP17 Mongolia

Хиймэл оюунд суурилсан “Ногоон дата төв“-ийн төслийг танилцуулна
Хиймэл оюунд суурилсан “Ногоон дата төв“-ийн төслийг танилцуулна
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав