БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
Огноо
Унших
6 минут 0 секунд
БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
Нийтлэсэн огноо:

БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр /2026.08.18/ газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн салбарт төрөөс олгосон дэмжлэг, урамшуулал, татаас, шилжүүлэг, зээл, тусламжийн бодлого, хэрэгжилтийн бодит нөхцөл байдал, хүртээмж, үр нөлөө, тулгамдсан асуудлын талаар салбарын мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.

Тус Байнгын хорооноос 2026 оны есдүгээр сарын 28-29-ний өдөр зохион байгуулах “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдвийн хүрээнд болох ерөнхий хяналтын сонсголын хэлэлцэх асуудалд уг уулзалтад оролцогчдын саналыг тусгах аж.

Уулзалтад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай болон Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Л.Мөнхбаясгалан болон Жимс, жимсгэний үндэсний холбоо, Монголын тариаланчдын үндэсний холбоо, Сав баглаа боодлын нэгдсэн холбоо, Талх, нарийн боов үйлдвэрлэгчдийн холбоо, Мөөгний холбоо, Аграномчдын холбоог төлөөлж нийт 28 хүн оролцлоо.

Байнгын хорооны дарга М.Мандхай уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ эл салбарт олгож буй төрийн дэмжлэг, татаас, урамшууллыг зогсоох бус, илүү зөв, хүртээмжтэй, үр дүнтэй болгох нь чухал гэдгийг дурдаад хамгийн гол нь энэхүү урамшуулал, дэмжлэг эзэндээ хүрч байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Ялангуяа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эл мэдээллийг бүрэн гүйцэт өгөхгүй байгаа нь хардлага төрүүлж байгаа тул бодит нөхцөл байдлын талаар нээлттэй ярилцаж, санал солилцохоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.

Мөн тэрбээр цаашид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшууллын бодлогыг шударга, оновчтой, хүртээмжтэй болгохын тулд төсөвлөсөн болон бодитоор олгосон урамшууллын хэмжээ, үүнд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдийн тоо, үр дүнгийн талаар бодит, нэгдсэн мэдээлэлтэй болох нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүд, оролцогчид санал солилцож, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар гурилын үйлдвэрт олгосон дэмжлэгийн үр ашиг, зориулалтыг шалгах шаардлагатай гээд зарим дэмжлэгийг зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй байгаа тул газар дээр нь шалгах нь чухал. Мөн хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны тариалалт, сүү сүүн бүтээгдэхүүн гэсэн зайлшгүй төрийн дэмжлэг шаардлагатай салбаруудад анхаарал хандуулах нь зүйтэй гэсэн саналтай байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан “Ерөнхий хяналтын сонсгол хэн нэгнийг буруутгах зорилгогүй бөгөөд сэдвийн хүрээнд өнгөрсөнд хэрэгжүүлсэн төрийн бодлого, үйл ажиллагааны үр дүнтэй танилцаад цаашид хэрхэн, яаж хүртээмжтэй болгох вэ гэдэгт л чиглэдэг. Өөрөөр хэлбэл, монгол төрийн бодлого хоорондоо уялдаатай байх ёстой гэж байлаа.

Түүнчлэн уулзалтад оролцогчид газар тариалангийн салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт, санхүүжилт дутмаг бөгөөд зээлийн өндөр хүү, үндсэн төлбөрийн дарамт нь үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндрэл учруулж байгааг дурдахын зэрэгцээ ногоон болон хөнгөлөлттэй зээлийг урт хугацаатай болгож, тодорхой хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Мөн жимс, жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй, мөөг зэрэг харьцангуй жижиг боловч хөгжих боломжтой салбарууд төрийн урамшуулал, дэмжлэгийн гадна үлдэж буйг тодотгоод агро ойн аж ахуйг эрх зүйн зохицуулалтад тусгах саналтай байлаа.

Сүүний урамшуулал нь фермерүүдэд бодитой дэмжлэг болсон тул үүнийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдгийг уулзалтад оролцогчид дурдаад ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол хөтөлбөрт шингэн сүү нийлүүлэх зэрэг бодлогын арга хэмжээ авах нь зүйтэй гэлээ. Түүнчлэн төрийн дэмжлэгийн хяналт, шалгаруулалтад мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлэх, төр бүх чиг үүргийг дангаараа хэрэгжүүлэхээс илүү салбарын мэргэжлийн байгууллагуудын оролцоог ашиглах нь зүйтэй гэж байлаа.

Уулзалтад оролцогчид эл салбарт төрөөс үзүүлж буй дэмжлэг, татаас, урамшууллыг бууруулах бус, бодит үйлдвэрлэгчдэдээ хүргэх, хэрэгжилтийг бодит тоо, баримтаар дүгнэн шалгах нь зүйтэй гэхийн зэрэгцээ энэ талаарх Ерөнхий хяналтын сонсголд салбарынхныг бүрэн оролцуулахын тулд ургац хураах цагтай давхцуулалгүй зохион байгуулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Ерөнхий хяналтын сонсголын хүрээнд болж буй уг цуврал уулзалт маргааш “Жижиг дунд үйлдвэрлэл, ноос ноолуур, мал аж ахуй, мах, сүүний чиглэлээр олгосон дэмжлэг, урамшуулал, татаас, бусад зээл тусламж” сэдвийн хүрээнд болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав