Б.Чойжилсүрэн гишүүний эхнэр Д.Энхгэрэлийн “ХУРД ТРАНС” ХХК Байгаль Орчны Яаманд 1,1 тэрбум фургон “ШАХЖЭЭ”
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
УИХ-ын гишүүд
Огноо
Унших
4 минут 15 секунд
Б.Чойжилсүрэн гишүүний эхнэр  Д.Энхгэрэлийн “ХУРД ТРАНС” ХХК Байгаль Орчны Яаманд 1,1 тэрбум фургон  “ШАХЖЭЭ”
Нийтлэсэн огноо:

Б.Чойжилсүрэн гишүүний эхнэр Д.Энхгэрэлийн “ХУРД ТРАНС” ХХК Байгаль Орчны Яаманд 1,1 тэрбум фургон “ШАХЖЭЭ”

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Хурд авто” ХХК, “Хурд транс” ХХК гэх аж ахуй нэгжүүд бий. Эдгээр компаниудын гүйцэтгэх болон ерөнхий захирлаар эрхэм гишүүний эхнэр Д.Энхгэрэл ажилладаг бөгөөд улсын бүртгэлд тус компаниудын хувьцааг Д.Энхгэрэл 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

УАЗ маркийн автомашиныг Монголд борлуулах албан ёсны борлуулагчийн эрхтэй гэгддэг дээрх хоёр компанийн тухайд 2016 оноос буюу Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар томилогдон ажиллаж эхэлсэн цагаас улсад “фургон шахсан” гэх дуулианд үе, үе нэр холбогдсоор ирсэн түүхтэй.

Тухайлбал, “Хурд авто” ХХК л гэхэд одоогоос хоёр жилийн өмнө буюу 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газарт 16 ширхэг УАЗ фургон автомашиныг 544,00,000 /таван зуун дөчин дөрвөн сая/ төгрөгөөр шахсан баримт хэвлэлээр дэлгэгдэж байв.

Ингэхдээ фургон нэг бүрээ 35,900,00 төгрөгөөр үнэлэн улсад нийлүүлсэн байдаг бөгөөд зарим хэвлэлийн зүгээс ОХУ-ын зах зээлд 591,210 рубль буюу 21,4 сая орчим төгрөгөөр /тухайн үеийн ханш/ борлуулагддаг машиныг нэг бүр дээр нь 14 орчим сая төгрөгийн ашиг нэмж улсад “шахсан” тухай нь ил болгож эрхэм гишүүнийг улалзуулж байлаа.

Гэтэл эрхэм гишүүн Б.Чойжилсүрэнгийн өөр нэгэн хамаарал бүхий компани болох “Хурд транс” ХХК ковидын үед буюу 2021 оны наймдугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулан УАЗ фургон автомашинаа улсад “шахах” ажлаа үргэлжлүүлсэн болж таарлаа.

Тухайлбал, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга асан Н.Уртнасан, “Хурд транс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Энхгэрэл нарын хооронд байгуулсан ОББҮХ/2021-98 тоот дугаартай гэрээ үүнийг баталж байгаа юм.

Уг гэрээгээр орчны чанарын хяналтыг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хурд транс” ХХК Байгаль орчны яаманд нэг сарын хугацаанд 1,109,700,000 /нэг тэрбум нэг зуун сая долоон зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий автомашинуудыг нийлүүлэх үүрэг хүлээж, санхүүжилтийн хуваарийг хавсралтаар баталжээ.

Хамгийн сонирхолтой нь Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэл энэ удаа өмнө жил нь буюу 2020 онд Онцгой байдлын ерөнхий газарт 35,9 сая төгрөгөөр нийлүүлж байсан фургон машинаа нэгжийг нь 42,6 саяар үнэлж 27 ширхгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд нийлүүлсэн байна.

Хэрэв та анзаарсан бол Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани жил хүрэхгүй хугацаанд фургоныхоо үнийг 5,1 сая төгрөгөөр нэмэгдүүлэн төрд “шахжээ”.

Улсын их хурлын гишүүн Б.Чойжилсүрэнгийн тухайд улсад фургон шахаж амьдрахдаа тултлаа доройтчихоогүй байна гэж өөрийгөө өмөөрч байсан удаатай. Гэтэл эрхэм гишүүн ингэж хэлсэн ч эхнэр нь фургон шахах ажлаа үргэлжлүүлсээр. Үүнийг Б.Чойжилсүрэн мэдэхгүй байна гэж үгүй. Ингэхдээ жил ирэх тусам үнийг нь тав, арван сая төгрөгөөр нэмж нийлүүлж байгаа нь бүр ч хачирхалтай.

Уг манай улстөрчдийн үлгэр жишээ авах дуртай Япон, Солонгост Б.Чойжилсүрэн шиг төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий компани хуулийн дагуу ч бай хуулиас гадуур ч төрд бараа нийлүүлж татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжсэн бол ард түмнээсээ уучлал гуйгаад огцордог ёс зүй үйлчилдэг юм.

УИХ-ын гишүүн Х.Баделханы “ЖОЛ” ХХК сүүлийн дөрвөн сард  9.7 тэрбум төгрөгийн гурван тендерт ялаад байна

Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭНЭ

ХҮНД ЦАГ ҮЕД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЖ БУЙ ОРОСЫН АРД ТҮМЭНД ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Н.УЧРАЛ: МОНГОЛ УЛС БҮС НУТГИЙН ТЭЭВЭР, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАНГИЛАА УЛС БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

Ээлжит бус чуулган товлон зарлалаа

Ээлжит бус чуулган товлон зарлалаа

1072 хувьцааг өвлүүлэхтэй холбоотой олон талын үйлчилгээг Сүхбаатрын талбай дээрээс өнөөдөр маргааш авах боломжтой

ШИНЭ ҮЕИЙН ШАТАРЧИД СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЧУУЛЖЭЭ

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ

Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо

“Мянган морьтон“ аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

“Айчи-Нагояа 2026” Азийн спортын 20 дахь удаагийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг хүндэтгэн үдлээ

Ази тивийн аварга шалгаруулах тийболын тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад баяр хүргэлээ

Нийслэлийн 21 байршилд “Хотхоны бага сургууль“ үүдээ нээлээ