Н.Ганибал: Бид МАН-ын захиалгаар Цэцэд хандаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
УИХ-ын гишүүд
Огноо
Унших
16 минут 45 секунд
Н.Ганибал: Бид МАН-ын захиалгаар Цэцэд хандаагүй
Нийтлэсэн огноо:

Н.Ганибал: Бид МАН-ын захиалгаар Цэцэд хандаагүй

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт буюу давхар дээлийн асуудал болон Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж Цэцэд гомдол гаргаад буй. Дээрх асуудлаар УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.

-2019 онд УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд “давхар дээл”-тэй байна гэж суулгаж өгсөн нь яагаад Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бэ?

-Үндсэн хуулийн Цэцэд хандсан нэг шалтгаан нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд орсон “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно” буюу “Засгийн газрын тэргүүн нь дөрвөн УИХ-ын гишүүнээр сайд хийлгэж болно” гэсэн заалттай холбоотой. Тухайн үед үндсэн чиглэлийн яамыг УИХ-ын гишүүнээр удирдуулж болно гэж хоорондоо ярилцаад уг заалтыг оруулсан гэж ойлгосон.

Энэ өөрчлөлтөөс хойш хоёр ч Засгийн газар байгуулагдлаа. Гэхдээ хоёр Засгийн газар хоёул өөр сайд нарыг УИХ-ын гишүүнээр томилсон. Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт тавигдах гадаад харилцаа, хууль эрх зүй, мөнгө санхүүгийн бодлого, цаашлаад үндэсний аюулгүй байдал гэх мэт бодлого хамаарсан яамд үндсэн чиглэлийнх байх ёстой. Гэтэл Ерөнхий сайд болсон хүн бүр өөрийн үзэмжээр асуудалд ханддаг болчихлоо. Ард түмнээсээ сонгогдсон УИХ-ын гишүүн сайд хийх нь зөв үү, буруу юу. Эсвэл мэргэжлийн гэгддэг, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн сайд хийх зөв үү. Нийгэмд мөнгө төлөөд сайд болдог гэдэг хардалт байдаг. Нэлээд хэдэн сайд нар хардалт төрүүлсэн л дээ. Монголын улс төрд өмнө нь “50 саяын дэд сайд” нар гэж яриа гарч байсан удаатай. Магадгүй энэ хууль цаашид хэрэгжээд явах юм бол авлигачдын Засгийн газар байгуулагдаад байна гэсэн үг. Намдаа хамгийн их мөнгө төлсөн нь сайд болж байна. Авлигачдын Засгийн газар байгуулж байна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, намын даргадаа өгсөн өргөл барьцаар нь сайдын хэмжүүр явах нь ээ.

“Ш.АДЬШАА ГИШҮҮН БИД ХОЁР ИРГЭНИЙ ХУВИАР ЦЭЦЭД ХАНДСАН”

-Тэгэхээр Засгийн газрын гишүүдийн олонх нь “давхар дээл”-тэй байх нь зөв гэж та дэмжиж байгаа юм байна, тийм үү?

-Монгол Улс чадамжтай, хүчтэй, хамгийн боломжит Засгийн газраа байгуулаасай гэсэн үүднээс Ш.Адьшаа гишүүний хамт бүлгийн шийдвэрээр бус, иргэн хүнийхээ хувиар Үндсэн хуулийн цэцэд хандсан.

-Үндсэн хуулиар Засгийн газар, түүний тэргүүний эрх мэдлийг нэмж өгсөн. Засгийн газар энэ эрх мэдлээ зөв ашиглаж чадаж байгаа эсэх дээр таны байр суурийг сонсъё?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын эрх хэмжээ эрс нэмэгдсэн. Гэсэн хэдий ч тэргүүн нь чадамжгүй хүмүүсээр танхимаа бүрдүүлснийхээ горыг амсч, УИХ-ын гишүүдээ лоббидож, шулуухан хэлэхэд авлигадаж байна. Жишээлбэл, төсөв хэлэлцэх үеэр 76 гишүүний тойрогт дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалт хуваарилах асуудал ярьсан. Угтаа бол тухайн тойрогт дөрвөн тэрбум биш түүнээс илүү хөрөнгө оруулалт хэрэгтэй л дээ. Дөрвөн тэрбум бол нэг сургууль, цэцэрлэг барих мөнгө шүү дээ. Цаашлаад 40-50 тэрбумын хөрөнгө оруулалт хэрэгтэй байхад дөрвөн тэрбумаар асуудлыг шийдэж өглөө гээд МАН-ын бүлэг нийтээрээ төсвөө шийдээд орж ирсэн.

Энэ Засгийн газар чадамж муутай болоод гишүүдийг хөрөнгө оруулалт нэрээр авлигадаж, асуудлаа шийдээд явж байна гэж ойлгогдсон. Ер нь Засгийн газар чадамжгүй болоод ирэхээрээ УИХ-ын гишүүдээ авлигаддаг. Засгийн газрын сайд нар нь УИХ-ын гишүүд болон улстөрийн дарамт шахалтыг дийлэхээ байчихдаг. Тэд салбарынхаа төлөө өөрсдийн бодож санаж байгаагаа хийж чадахгүй байгааг бид харж байна.

Төсөв дээр нэмж хэлэхэд, УИХ-аар батлагдсан хуулийн хүрээнд Засгийн газар төсвөө бариад орж ирэх ёстой. Гэтэл УИХ, МАН-ын бүлэг дээр олонх асуудлаа шийдэхийн тулд тэр хүмүүсийн хүслүүдийг нийлүүлээд хуульдаа өөрчлөлт хийгээд төсвөө оруулж ирсэн. Төсөв батлагдах ёстой болохоос биш төсвөө дагуулаад хуулийн өөрчлөлт орж ирж байгаа нь зарчмын хувьд буруу. Эндээс дүгнэхэд, гишүүд тойрогтоо жижиг хөрөнгө оруулалт аваад Засгийн газрын хэлсэн бүрийг биелүүлдэг “кнопчин” болчихож байгаа юм.

-Үндсэн хуульд “дахин” гар хүрэх сонирхол маш МАН-ынханд маш өндөр байна. Түүнийгээ ил, далд илэрхийлээд байгаа. Ийм үед та Цэцэд хандсан нь МАН-ын захиалга гэж харагдаж, хардагдаад байгаа нь худлаа биш л дээ?

-Ш.Адьшаа, Н.Ганибал хоёр МАН-ын захиалгаар яваад байгаа асуудал огтхон ч байхгүй. УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт учир Засгийн газрын тэргүүн нь өөрийнхөө сонголтоор мэргэжлийн хүнийг томилох буюу ямар ч байсан авлигаас ангид Засгийн газрыг байгуулах ёстой гэж үзэж, энэ алхмыг хийсэн.

-Одоогийн сайд нарыг харахад салбараа авч явж чадахгүй байна гэдэгтэй та санал нийлэх үү. МАН дотроос ч энэ байр суурийг илэрхийлээд байгаа?

-Салбарын сайд нарыг эргээд харахад, УИХ-ын гишүүн, улстөрийн амлалтаа өгсөн, салбартаа зүрх сэтгэлээ өгч буй хүн хоёр, дээрээс нь ямар нэгэн байдлаар намын томилгоогоор томилогдсон сайд нарын хооронд маш их зөрүү байна.

Намын томилгоогоор томилогдсон сайд нар монголчуудын ярьдгаар “хавханд орсон хулгана” шиг асуудлынхаа цаана гарч чаддаггүй, яамныхаа хэдэн газар, хэлтсийн дарга нарын баригдмал сэтгэлгээнд суралцсаар байгаад бүтэн жил тойрлоо.

Юун тэр салбарын том амбиц, эрх ашиг хаана байна вэ. Жишээ нь аль салбар хамгийн сайн явааг хариулахад хүндрэлтэй байгаа биз дээ. Монгол Улсын эрх ашиг бол нэгдүгээрт юм. Түүнээс ямар нэгэн байдлаар МАН-ынхан биднийг захиалаад эсвэл 2024 онд өөрсдөө сайд дарга нар болох гээд байгаа мэтээр хандаж байгаа асуудал биш юм.

“ШЕЗ-ИЙН ДАРГЫГ МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ТОМИЛДОГ ЭМГЭНЭЛ РҮҮ ОРЛОО, ЭРХ БАРИГЧИД”

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийн томилгоонд та шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлсэн. ШЕЗ-ын даргын томилгоонд та юуг хэлэх вэ?

-Аливаа хуулийг хийхдээ улстөрчид маш сайхан ярьдаг. Шүүхийн багц хуулийн шинэчилсэн найруулга гээд хийж байхад “Монгол Улсад шударга ёс тогтох эхлэл боллоо. ШЕЗ, Сахилгын хорооны шүүгч нарыг томилох гэж буй процесс бол шударга ёсыг тогтоох гэж байгаа” гээд тэр хуулийг цээжээрээ хамгаалаад хуульч УИХ-ын гишүүд сайхан ярьж байгаад батлуулсан. Харамсалтай нь ШЕЗ-ийн даргын томилгоог та бүхэн мэдэж байгаа. Тухайн үед хэлсэн. ШЕЗ-ийн томилгоог МАН-ын удирдах зөвлөл томилдог систем рүү явууллаа. ШЕЗ-ийн даргаар Д.Зүмбэрэллхам гэдэг хүн томилогдсон нь ШЕЗ-ийн гишүүн байсан хүн эргэж томилогдохгүй гэсэн журмыг зөрчсөн. Өнөөдөр тэдний хууль шүүхийг шинэчилнэ гэж сайхан ярьснаар нь болсон уу. Өмнө төрийн албаны зөвлөлд байсан, эрх барьж буй намын захиалгат хүн ШЕЗ-ийн дарга болоод ажлаа хийгээд явж байна. Ийм эмгэнэлтэй байдал руу орлоо.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүдийг томилохдоо, сонгон шалгаруулалтад оруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүнээр ахлуулах нь Үндсэн хууль зөрчиж байна гэдгийг анх хэлэлцүүлгийн үед ч ярьж байсан. Яагаад ийм хожуу Цэцэд хандаж байгаа юм бэ?

-Тийм ээ, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томилох ажлын хэсгийн ахлагч нь УИХ-ын гишүүн болсноороо захиалгат хүмүүсийг оруулж ирдэг ажлын хэсэг боллоо. Төрийн албаны зөвлөл, УИХ-ын дэргэдэх сонгон шалгаруулах чадамж бүхий байгууллага эсвэл ТББ-аас ажлын хэсгээ томилоод хүмүүсээ оруулж ирье. Оруулж ирсэн хүмүүс дээр нь УИХ томилгооны нээлттэй сонсголоо хийгээд явах юм бол илүү шударга болно гэдэг байр сууринаас ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг сонгох, ажлын хэсэг дарга нь УИХ-ын гишүүн байна гэдэг заалтаар Цэцэд маргаан үүсгэсэн.

Харамсалтай нь, дээрх асуудлаар маргаан үүсгэхгүй гэсэн. Үндсэн хуулийн Цэц эргээд харахад нэгийг нь авч хэлэлцээд, нөгөөг нь орхисон ийм л асуудал болж байна. ШЕЗ-ийн томилгоонд бид судалгаа хийж байна. Тухайн үед Д.Зүмбэрэллхам биш Д.Эрдэнчимэгийг оруулж ирж байсан. МАН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүнээр ахлуулсан Ажлын хэсгийн ахлагч намынхаа захиалгаар нэрийг нь оруулж ирснийг эрх баригч намын гишүүд урьдчилж тохирсны дагуу саналаа өгөөд сонгочихож байна. УИХ бол хамгийн тогтворгүй байгууллага, дөрвөн жилээр сонгогддог. Ийм тогтворгүй байгууллагын гишүүнээр хамгийн тогтвортой байх ёстой байгууллагын гишүүнийг сонгуулж байгаа нь эргээд тус хороог тогтворгүй байдалд оруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дараагийн сонгуульд өөр нам ялвал ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг бүгдийг нь солино гэсэн үг.

-Цар тахлын хүнд үед, ер нь эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлого, өнөөдрийн эрх баригчдын бодлогыг та юу гэж дүгнэж байна вэ?

-Монголын төр хэтэрхий сайхан ярьдаг, тархи угаалт буюу пропаганда хийдэг улстөрчидтэй болчихлоо. Хамгийн тод жишээ нь эрх баригч намынхан. Социализмын үед эрх баригч нам тархи угаалтыг зуун хувь хийж байсан. Тэр жишгээрээ өнөөдөр явж байна. Тэдний хэн нь хүчтэй байна, тэнд бөөгнөрдөг байдал Монгол төрийн дархлааг унагааж, ардчиллаас ухарч байна. Эрх баригчид зарим нэг үгийг үнэ цэнэгүй болтлоо ярьж байна. “Шинэ сэргэлт, авлигачидтай тэмцэнэ” гэж байна. Уг нь Монгол хэлний үгийн санд эдгээр үгс хамгийн хүчтэй үг байхгүй юу. Тэр үгийг сулбагар хүчгүй болголоо. МАН-ынханд ард түмэн их итгэдэг. 2016 онд 65 суудал өгсөн бол 2020 онд 62 суудал өгсөн. Харамсалтай нь МАН төр барьж байх үедээ өөрсдийн амнаас гарч буй үг болгоны эсрэг бодлого, шийдвэр гаргаж байна. Хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байна. Авлигыг тэд хамгийн их өөгшүүлдэг. Авлига авсан нь нотлогдоод байхад хуулийн цоорхой гаргаж ирээд, тэр хүмүүсээ торгох ялаар чөлөөлөөд явуулж байна. Энэ нам энэ улс орныг авч явж чадна гэсэн найдвар тун бага байна. Сөрөг хүчний гишүүний хувьд Засгийн газар болон УИХ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа маань муулахын тулд муулж байгаа хэрэг биш, “муу л бол сайн” гэдэг улс төрчдийн увайгүй араншин ч биш. Төр засгаа сайн ажиллаж, ухаалгаар улсаа удирдаасай гэсэн хүслийн л илэрхийлэл. Улс төрийн хүчнүүдийн эцсийн зорилго улс орноо хөгжүүлэх, хүн ардаа сайн сайхан амьдруулахад чиглэдэг. Үүний тулд засгийн эрх авч, өөрсдийн бодлогоо хэрэгжүүлэх нь чухал байдаг.

“АН НЭГДМЭЛ, ХҮЧТЭЙ БАЙЖ АРДЧИЛЛЫН ГОЛ ХАМГААЛАГЧ, ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭЛЭГЧ БАЙЖ ЧАДНА”

-Улс төрийн намын тухай хууль олон жил яригдаж байгаа ч хэлэлцүүлгийн шатанд орж ирдэггүй. Энэ удаад эрх баригчид улс төрийн намын тухай хуулийг баталж чадах болов уу?

-Хамгийн гол асуудал нь улс төрийн намын санхүүжилт нээлттэй байх ёстой. Ингэснээр сонгуульд эрүүл өрсөлдөх, эрх барьж буй тохиолдолд хэн их авлига өгснөө сайд болгох бус хэн илүү мэргэжлийн байгаа нь сайдаа хийдэг ийм боломж руу энэ хууль яваасай.

Улс төрийн намын бүртгэлийн асуудал маш чухал байдаг нь АН-ын зовлон дээрээс харагдаж байна. Зүгээр нэг улсын бүртгэлийн байцаагч тухайн намын тамгыг хоёр болгосноор Монголын ардчиллын хоёр баганын нэг болох үндэсний хэмжээний намыг дунд нь хагаралдуулж чадсан. Хууль гэдэг бол бодит амьдрал дээр тулгуурлаж, өнгөрсөнд гарсан алдааг цаашид давтахгүйн төлөө хийгдэж буй бичиг баримт. Улс төрийн намыг институци маягаар авч явахыг энэ хуульд тодорхой тусгах ёстой гэж харж байна. Улстөрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль хоорондоо уялдан пропорциональ систем рүү орох хэрэгтэй. АН-д гарч буй үл ойлголцлоос шалтгаалаад намын ялагдал, горыг бид амсч байна. Сонгуульд нэр дэвшигчийг нэг хоногийн өмнө тодруулдаг, нэр дэвшигчээс тодорхой мөнгөн босго тавьдаг асуудал нэр дэвшигчийг хүчгүй болгосон. МАН-дээр ч гэсэн бас адилхан. Намын даргынхаа хэлснийг л биелүүлдэг хэсэг гишүүд байж болохгүй.

-УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр жил үлдсэн байна. Одоо АН-ынхан шинэчлэгдэж, нэг зүгт хөдөлж чадах уу. Олон нийт АН-аас эв нэгдэл, сөрөг хүчний дуу хоолойг хүлээж байгаа шүү дээ?

-АН зайлшгүй хүчирхэг, эв нэгдэлтэй байх шаардлагатай. АН-ын эд эс болж буй гишүүд, дэмжигчид бүгд АН эвтэй, хүчтэй байгаасай, шинэ залуу үе нь төрж гараасай гэсэн хүлээлттэй байна. Улс төрийн нам бол ард түмнийхээ хүсэлтийг хүлээж авдаг, түүнийгээ төрд уламжилдаг байгууллага.

Ах нар маань дүү нараа хооронд нь муудалцуулдаг гэхчлэн янз бүрийн асуудал яригдаж байна. Иймээс хоорондоо уулзаж асуудлаа шийдэх ёстой. АН-ын хувьд 330 суманд нэгжтэй, анхан шатны байгууллагатай, бүхэл бүтэн институци. Нийгмийн хувьд АН бол эрх баригч нарт хяналтаа тавих үүрэгтэй, чадамж бүхий институци учраас хүчтэй байж гэмээнэ ардчиллын гол хамгаалагч, хөгжлийн түүжээлэгч байж чадна.

Г.Ганболд: Хөдөөд залуу малчдыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна
Г.Ганболд: Хөдөөд залуу малчдыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна
 
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана

Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана

Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ

Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай

Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газартай санамж бичиг байгууллаа

Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газартай санамж бичиг байгууллаа

Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина

Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ

СОР17 хурлыг “Даян дэлхийн ногоон хөгжлийн институт” дэмжиж, ажиллахаа илэрхийллээ

СОР17 хурлыг “Даян дэлхийн ногоон хөгжлийн институт” дэмжиж, ажиллахаа илэрхийллээ

Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчин бүрдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчин бүрдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо

Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ

Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа

Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа

Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа

 Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна

 Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил үргэлжилж байна

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил үргэлжилж байна

“Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай“ хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна

“Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай“ хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна

“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ

“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ

Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна

Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна

Төрийн байгууллага дахь жендерийн тэгш байдлын гэрчилгээжилтийн төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо

Төрийн байгууллага дахь жендерийн тэгш байдлын гэрчилгээжилтийн төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Б.ЧАГНААДОРЖ ТОМИЛОГДЛОО

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Б.ЧАГНААДОРЖ ТОМИЛОГДЛОО

Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр тохиож байна

Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр тохиож байна

Ойрадын Заяач тэнгэр буюу Эзээ

Ойрадын Заяач тэнгэр буюу Эзээ

“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын үр дүнд өмгөөлөгчгүй байцаах, мэдүүлэг авахыг зогсооно

“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын үр дүнд өмгөөлөгчгүй байцаах, мэдүүлэг авахыг зогсооно

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын эрх олгох журмаа танилцуулжээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын эрх олгох журмаа танилцуулжээ

32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026 оны Биржийн борлуулалт 2.1 их наяд төгрөгт хүрлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026 оны Биржийн борлуулалт 2.1 их наяд төгрөгт хүрлээ

Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод энэ өдөр нэгдэн оржээ

Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод энэ өдөр нэгдэн оржээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо

НҮБХХ-ИЙН ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ГЭРЧИЛГЭЭЖИЛТ ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦЛАА

НҮБХХ-ИЙН ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ГЭРЧИЛГЭЭЖИЛТ ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦЛАА

Азийн наадамд манай улсаас спортын 32 төрөлд 500 гаруй тамирчин өрсөлдөнө

Азийн наадамд манай улсаас спортын 32 төрөлд 500 гаруй тамирчин өрсөлдөнө

Шинэ орон сууцны үнэ 7.4 хувиар нэмэгджээ

Шинэ орон сууцны үнэ 7.4 хувиар нэмэгджээ

Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа

Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа

Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа

Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа

UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна

UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна

Хүндийг өргөлтийн тамирчид ААШТ-д оролцохоор Энэтхэгийг зорилоо

Хүндийг өргөлтийн тамирчид ААШТ-д оролцохоор Энэтхэгийг зорилоо

Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжив

Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжив

Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ