ИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "УИХ-ын нэр бүхий есөн гишүүн уржигдар УИХ-ын тухай хуулийн нэмэлт төслийг өргөн барьсан. Үзэл санаа нь УИХ дахь бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах эрх зүйн зохицуулалтыг нь тодорхой болгох зорилготой. УИХ дахь АН-ын бүлэг сүүлийн зургаан сарын хугацаанд гацааны байдалтай үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. УИХ-ын даргад саналаа өгсөн. Тодорхой зохицуулалт байхгүй байна гэж хэлсэн. Энэ хүрээнд тодорхой болгосон цөөхөн зүйл заалттай нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьж байна. АН-ын бүлэг бол УИХ-ын бүтцийн байгууллага. Бүлэг дээр тодорхой зохицуулалт байхгүй бол парламент ёсыг бэхжүүлэхэд хэцүү. Ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудалд оруулж өгөхийг хүсэж байна" хэмээн хүслээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.