УИХ-ыг гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дөнгөж сая эхэллээ. Тодруулбал, тус хорооны дарга Н.Энхболд хуралдаа ирснээр ийнхүү ирц бүрдэж, хурал эхэлсэн байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Ингэхдээ тус гишүүдээс шаардлагатай баримтуудыг цаасаар гаргуулж авч байгаа юм байна. Шаардлагатай гэж үзвэл гишүүдийн дуудаж тайлбар авах бололтой.
Үргэлжлүүлэн ХЗБХ, ТББХ, 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаантай.
Сануулахад, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын даргад хүргүүлсэн. Асуудлыг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх учиртай. Уг хуулийн хугацаа даваа гаригийн 14.00 цагийн орчимд дуусах юм.
Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, С.Бямбацогт нар багтдаг бөгөөд Н.Энхболд дарга нь юм.