Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар "Намуудын хурлаа хийх хугацааг нарийвчилж зааж өгч байгаа. Хуульд заасан хугацаандаа зөвлөгөөн хийхгүй бол улс төрийн намыг идэвхгүй хэлбэрт оруулж, татан буулгана.
Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 36 нам байна. Эндээс аваад үзвэл олон нам хугацаандаа хурлаа хийдэггүй. Олон нийтэд үйлчлэх, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хувьд ажиллах боломжгүй. Нэг гэр бүлийн, компанийн нам ч байна. Байгуулагдсан цагаасаа хойш 30 жил хурлаа хийгээгүй улс төрийн нам бий. Тиймээс хариуцлагын тогтолцоог хуулийн төсөлд нарийвчилж зааж өгсөн.
30 жилийн хугацаанд хугацаанд хурлаа хийсэн ганцхан улс төрийн хүчин бий. АН хүртэл 10 жил Их хурлаа хийгээгүй л явсан. Хурлаа хугацаанд нь хийдэг, дотоод ардчиллын хүрээнд дараагийн хүн нь сонгуульд оролцдог байх хэрэгтэй. Энэ утгаараа олон нийтийн хяналтад оруулах заалтыг мөн хуулийн төсөлд тусгасан" гэдгийг хэллээ.