Өнөөдөр /2023.04.26/ Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Булганы өмнөд, Архангайн зүүн, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Мөн баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатайг сэрэмжлүүлэв.
Үүнээс үүдэн Авто замын зорчих хэсэгт шар ус урсах, шөнөдөө мөстөж халтиргаа гулгаа нэмэгдэх эрсдэлтэй тул орон нутагт зорчиж буй иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож тээвэрлэлт хийх мөн холын замд зорчихгүй байхыг Зам, тээврийн хөгжлийн төвөөс анхааруулж байна.
Amlalt.mn