Дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн 71 дүгээр гудамж буюу Ногоон нуур орчим нь зуны улиралд борооны ус ихээр тогтдог, үерийн эрсдэлтэй бүс байсан. Иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх #СҮХБААТАРДҮҮРЭГ "БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-2021" ажлын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ орчмын 2500мкв талбайд үерийн хамгаалалтын далан, явган хүний зам, гэрэлтүүлэг, амрах талбай, сандал бүхий иж бүрэн тохижилтыг хийлээ. Мөн Дамбадаржаагийн 71 дүгээр гудамжны айл өрхийн хашааны өнгө үзэмжийг сайжруулж, амьдрахад таатай орчныг бүрдүүлэв.
Нийтлэсэн огноо:
Үерийн эрсдэл бүхий 2500МКВ талбай иж бүрэн тохижуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.